Өнөөдөр 10 цагаас эхлэх Засгийн газрын хуралдааны үеэр Гадаад хэргийн сайд Г.Занданшатар дахин нууц асуудал хэлэлцүүлэх юм байна. Тэрээр энэ сард гурав дахь удаагаа Засгийн газарт нууцын зэрэглэлтэй асуудлын талаар танилцуулж байгаа юм.
   Мөн 10 цагаас эхлэх ээлжит хуралдаанаар Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хууль болон Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнтэй холбогдуулан Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдэд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төслийг авч хэлэлцэх юм байна. Үүнээс гадна Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар авах арга хэмжээний тухай, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах тухай Үндэсний хөтөлбөрийн төсөл, Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтын тухай, Бялууны төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтын тухай хэлэлцэхээр төлөвлөжээ. Гишүүд Аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагуудад 2011 оны III улиралд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байдлын тухай мэдээлэл сонсоно.
   Харин Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 10 цагаас "В" танхимд эхэлнэ.
Б.Баяр