2. Өдгөө 37 настай гурван хүүхдийн аав.
1. О.Баасанхүү 1975 оны хоёрдугаар сарын 7-нд төрсөн.
2. Өдгөө 37 настай гурван хүүхдийн аав.
3. Тэрээр эхнэр хүүхдийн хамт “Баянмонгол” хороололд амьдардаг.
4. 1992 онд Нийслэлийн 10 жилийн 42 дугаар дунд сургууль,1997 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
5. 1997-1999 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн иститутэд багшилж, 1998-2011 онд *Дэлгэрэнгүй хууль* ТББ-ын тэргүүнээр ажиллаж байв.
6. О.Баасанхүү 1998-2012 онд Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч болсон байна. Мөн тэрээр 2000-2010 онд *Advocates International* олон улсын байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүний эрхийн орон тооны бус зөвлөлийн гишүүн , улмаар 2008-2012 онд Монгол Улс дахь Япон улсын Элчин сайдын яаманд хуулийн зөвлөхөөр тус тус ажилласан байна.
7. Англи, орос хэлтэй.
8. Түүний бага нас-Ус зөөж, түлээ хагалаад эмээ дээрээ өссөн. Аав нь жолооч, ээж нь хуучнаар төв түүхий эдийн баазад ажилладаг байсан.
9. Их чийгтэй орчинд төрсөн болохоор ракеттай, долоон нас хүртлээ хөлөөрөө явж чаддаггүй бөгсөөрөө гулгаж явдаг байсан. Дараа нь эрүүл агаартай орчинд нүүж очсоноос хойш гайгүй болсон.
10. Бага насных нь өвчинтэй холбоотойгоор 25 нас хүртлээ шүд муутай байсан. Ингээд бүх шүдээ инфлантад оруулж байжээ.
11. Оюутан байхдаа “Төрийн албан хаагчийг авлигаас урьдчилан сэргийлэх асуудал” гэх илтгэл тавиад нэгдүгээрт орж байжээ. Харин хоёрт УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин орж байсан байна.
12. Тэрээр их сургуульд байхдаа АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат, УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, Зам тээврийн сайд А.Гансүх нартай нэг анги байв.
13. Э.Амарбат, О.Баасанхүү нар Н.Энхбаярын хэргээс болж, хэвлэлээр нэг муудалцаж явсан ч их сургуулийн сайн найзууд гэдэг.
14. Э.Амарбатыг хүчингийн хэрэгт холбогдоод байхад О.Баасанхүү өмгөөлөгчөөр нь ажиллаж байжээ.
15. Тэрээр ерөнхийдөө компанид хуулийн зөвлөгөө өгдөг. Хоёрт, тодорхой хэргүүд дээр өмгөөлөгчөөр оролцдог байв. Хамгийн анх Гончиг гуайн 15 настай охины амь насыг хохироосон хэрэгт оролцож олны танил болж байлаа. Түүнийг ихэвчлэн хохирогчийн талд үйлчилдэг сайн өмгөөлөгч хэмээн хүмүүс ам сайтай байв.
16. Тухайлбал, АТГ-ын дарга Э.Амарбатыг гүтгэсэн хэрэг, Ч.Сангарагчаагийн тагнаж чагнасан хохирогчийн талын өмгөөлөгчөөр ажилласан хэрэг, Гадаадад амь насаа алдсан Ганчимэгийн хэрэг дээр Өмнөд Солонгост очиж ажилласан. Мөн Хэнтий аймгийн иргэн Японы нэг иргэнтэй гэрлээд хүүхэдтэй болсон чинь нөгөө талын аав ээж нь хүүхдийг нь аваад явчихсан хэрэг, Д.Энхмандахын хэрэг, Долдугаар сарын 1-ний хохирогчдын өмгөөлөгчөөр ажиллаж байжээ.
17. Харин хамгийн сүүлд МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажилласанд олон хүн дургүйцэж байв.
18. О.Баасанхүү 2012 оны УИХ-ын сонгуульд “МАХН-МҮАН”-ын “Шударга ёс” эвслийн намын листээр УИХ-ын гишүүн болов.
19. УИХ-ын гишүүн болсны дараа УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд даргаар сонгогдсон ч ажлаа хүлээлгэн өгсөн.
20. Тэрээр гишүүн болсон тухайгаа “Ний нуугүй хэлэхэд өмнө нь найзууддаа “Би УИХ-ын гишүүн болно” гэж хэлдэг байсан. Хүн юунд зорьж байгаа вэ гэдэг нь чухал. Хүн хэчнээн хол зорилго тавина тэр хэрээр амжилт ирдэг гэж боддог” гэж байв.
21. О.Баасанхүү “Хүн эхлээд чамайг тоохгүй байна. Дараа нь чамайг шоолно. Дараа нь муулна. Эцэст нь чамайг дагана” гэх үг бий. Одоогийн байдлаар намайг шоолох талаас муулах тал руугаа явж байх шиг байна. УИХ-ын гишүүнээр дөрөвдэхь жилдээ ажиллахад дагадаг болгоно гэдэгт итгэлтэй байна. Зөв зүйлийн төлөө явж байгаа юм чинь ард түмэн миний талд байх болно” гэв.
22. Түүнийг УИХ-ын гишүүн болсон ч МАХН-ын “улаан” хамгаалагч гэдэг.
23. МАХН-МҮАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд албан тушаалд хүрээд МАХН-ын дарга Н.Энхбаярыгаа хаясан гэдэг бол харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ хоёрыг хүн чанар гарган даргадаа үнэнч хэвээр гэдэг.
24. Түүний эхнэр хоёр долоо хоногийн өмнө төрсөн тэрээр шинэхэн хүүхдээ өлгийдөн аваад байгаа юм.
Б.Чимэг
Сэтгэгдэл (66)