Монголын загварын ертөнцөд цахиур хагалж, загвар өмсөгчдийн мөрөөдөл
болсон бүхий л шагналын эзэн болж чадсан Г.Уранцэцэгийг Монголын Таяра
гэж үзэгчид үнэлдэг. Урт хөл, ур чадвартай Уранцэцэгийн тухай 24
баримтыг хүргэе.
Монголын загварын ертөнцөд цахиур хагалж, загвар өмсөгчдийн мөрөөдөл болсон бүхий л шагналын эзэн болж чадсан Г.Уранцэцэгийг Монголын Таяра гэж үзэгчид үнэлдэг. Урт хөл, ур чадвартай Уранцэцэгийн тухай 24 баримтыг хүргэе.
1. Сайхан бүсгүйчүүдийн уламжлалаар Г.Уранцэцэг олон залуутай нэр холбогдож байв. Гэхдээ хамгийн удаан буюу үнэнчээр үерхсэн нь “Мон эрдэнэ” групийн захирал Пунцагбалжир агсны хүү Энхмөнх. Тэд салж нийлж бишгүйдээ л хэвлэлээр бичигдэж эцэстээ хосуудын дурлал салалтаар өндөрлөсөн.
2. Г.Уранцэцэг манай шилдэг загвар өмсөгчдийн нэг Оюунтуяагийн шавь юм.
3. 14 настайдаа анх загварын тайзнаа гарсан энэ бүсгүй загвар өмсч эхэлсэн үеэсээ Монголын ирээдүйн топуудын нэг гэдгээ баталсан юм. Гэхдээ энэ нь түүний загварын ертөнцөд анх удаа хөл тавьсан явдал биш байв.
4. Г.Уранцэцэг 12 нас хүртлээ багшийнхаа хамт Германд амьдарч байсан. Тэнд байхдаа загвар өмсөгчийн уран чадварт суралцахын зэрэгцээ европын моделиудтай мөр зэрэгцэн алхаж, загварын тайзыг эзэгнэж явжээ.
5. Тэрбээр ХИС-д олон улсын менежментийн чиглэлээр суралцахын зэрэгцээ Монголын загварын ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа бий болгож чадсан юм.
6. Дизайнеруудын холбооны урдаа барьдаг шилдэг загвар өмсөгчдийн нэг Г.Уранцэцэг 1997 оноос загвар өмсч эхэлсэн бөгөөд 2007 онд “топ модель” өргөмжлөл хүртэж байв.
7. Олон жил Монголын моделиудыг манлайлж буй тэрбээр 28 настай. 1984 оны дөрөвдүгээр сарын 3-нд төрсөн.
8. Г.Уранцэцэг загварын акулуудын адил гарын шавь төрүүлэх гэж зориг шулуудан “U models” загварын агентлаг нээн Баянбүрдэд баахан тохижоод авсан ч хаалгаа барьсан.
9. Урнаа олон жилийн турш үндэсний шилдэг компаниудын нэг “М-Ти-Эс” группын нүүр царай болж явсан.
10. Тэрбээр «Загвар өмсөгч хүн заавал царайлаг байх албагүй» хэмээн ярьдаг. Загварын ертөнцийнхөн «Модель хүнд байх ёстой төгс төгөлдөр галбир гагцхүү Урнаад л байдаг» хэмээн шуугицгаадаг.
11. Г.Уранцэцэг тайзан дээр нэг удаа гарахдаа өөрийгөө 300-450 мянган төгрөгөөр үнэлдэг. Топоор бүтээгдэхүүнээ сурталчлуулах хүсэлтэй пүүс, компаниуд олон байдаг ч Урнаа тэдний саналыг тэр бүр хүлээж аваад байдаггүй аж. Тиймээс олон тайлбар хэлэхгүйн тулд тэнгэрт хадсан өндөр үнэ хэлдэг гэнэ.
12. Өөрийн чадвараа мэдэрдэг тэрээр топ модель болсноосоо хойш гоо сайхандаа ихээхэн анхаарал тавих болж Солонгосын Ганнам дүүргийн Шинсадунд байх “JK” гоо сайхны эмнэлэгт нүүр царайгаа өөрчлүүлэх мэс засалд орж, эрүү болон шанаагаа багасгах, хамраа босгох, духандаа гадны биет суулгаж хэлбэрийг нь өөрчлөх, нүдэндээ давхараа хийлгэжээ.
13. Загварынхан дундаа тэрбээр хамгийн спортлог загвар өмсөгч гэгддэг. Урнаа олимпийн аварга Э.Бадар-Уугантай хамт нэг секцэд явдаг байсан аж. Тэрбээр нэгэн ярилцлагадаа чөлөөт цагаараа төмөр өргөхөөр заал руу гүйдэг хэмээн ярьсан байдаг.
14. Урнаа ямар ч байсан Европ эртэй ханилна гэсэн хатуу зорилготой гэнэ. Австрали найз залуугаасаа сүйн бөгж авсан ч гэрийн эзэгтэй болж нижгэр хуримлахыг яараагүй хэмээн factnews.mn бичжээ.
15. “Fashion TV” –ийн захирал Мишель Адам Лисовски Монголд ирж нэгэн үдшийг манай урлаг соёл, загвар, улстөрийн гээд олны танил эрхмүүдтэй өнгөрөөсөн. Тэрбээр өөрт нь зориулж зохион байгуулсан “F” парти дээрээ топ модель Г.Уранцэцэгтэй үнсэлцэж байсан хэмээх яриа ч бий.
16. Г.Уранцэцэг өөрийгөө эд материалын сонирхолтой хүн биш хэмээн тодорхойлжээ. Гэхдээ түүний хобби дэгжин нүдний шил цуглуулах.
17. Г.Уранцэцэг маш их уурласан эсвэл ядарсан үедээ гутлын дэлгүүр хэсдэг. Гэхдээ зүгэээр үзэх гэж биш худалдаж авах гэж. Тэрбээр “Ямар ч байсан гоё гутал өмсөж үзээд, худалдаж авахад сайхан тайвширчихдаг тал бий шүү” хэмээн ярьсан байна.
18. Загварын тайзан дээр янз бшрийн хувцас өмсдөг тэрбээр энгийн үед аль болох чөлөөт стилийн, хамгийн гол нь даавуун материалтай хувцас өмсөхийг эрхэмлэдэг байна. Мөн үндэсний үйлдвэрлэл, ноолуур өмсөх дуртай.
19. Түүнд хоёр сайн найз байдаг. Гэхдээ монголд байдаггүй аж. “Загвар өмсөгч найзуудтай байх зарим тохиолдолд хэцүү байдаг. Ямар нэг шалгаруулалтад оролцох болбол та нарын нэгийг л авна гээд л хооронд нь өрсөлдүүлчихдэг. Тэгэхээр найз охидуудтайгаа ажлын талбарт хүссэн хүсээгүй өрсөлдөгч болж хувирдаг” хэмээн Урнаа өгүүлсэн байна.
20. Г.Уранцэцэг загвар өмсөгч болох шийдвэрийг өөрөө гаргаагүй ажээ. Түүний ээж дизайнер болох хүсэлтэй, охиноо ч бас загвар зохион бүтээгч болгоно гэж боддог байсан байна. Ээж нь түүнийг цагийг үр ашигтай өнгөрүүлэх сургалтад суухыг санал болгож, 13 настайдаа Шилмэл загварын ордонд орж, дамжаагаа амжилттай төгссөн нь ийм шийдвэрт хүргэсэн байна.
21. Г.Уранцэцэг ганцхан шөлтэй хоол л хийж чадна. Хамгийн түрүүнд хоолонд орох орцоо бүрдүүлж байгаад хэрчиж бэлэн болгоод жаахан хуурч байгаад л ус хийгээд таглачихдаг. Тэгээд л буцлаад хоол бэлэн хэмээн ярьжээ.
22. Тэрбээр Монголын загварын холбооноос топ модель шагналыг жил бүр шинэ хүнд өгдөгт шүүмжлэлтэй ханддаг байна. Түүний бодлоор энэ шагналыг тухайн жилд ямар ямар загварын тоглолт реклам, зураг авалтад оролцсон, яаж хөдөлмөрлөсөн зэргийг нь харгалзан үзээд олгож байвал зүгээр, давтагдсан ч боломжтой аж.
23. Тэрбээр үс засалтдаа жилд 8 сая төгрөг зарцуулагддаг.
24. Г.Уранцэцэгт эмэгтэй хүнийг хайрлаж, халамжилж чаддаг, өөрийн гэсэн зорилготой, нугарашгуй зан чанартай эрэгтэй таалагддаг байна. Тэрбээр найз залуугаа сонгохдоо эмэгтэй хүнийг хайрлах чадварыг хамгийн түрүүнд хардаг аж.

www.24tsag.mn
Сэтгэгдэл (56)