Монголын тайз дэлгэцийн урлагт амьдралаа зориулж яваа тэр ч утгаараа
олны хүндлэлийг хүлээж ирсэн урлагийн гэр бүлүүдийн нэгийг СТА жүжигчин
О.Бат-Өлзий, МУГЖ жүжигчин С.Сарантуяа нарын гэр бүл гэдэгтэй маргах хүн
гарахгүй байх. Тэгвэл эцэг, эхийнхээ авъяас билгийн үргэлжлэл болсон Б.Тамирын тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Монголын тайз дэлгэцийн урлагт амьдралаа зориулж яваа тэр ч утгаараа олны хүндлэлийг хүлээж ирсэн урлагийн гэр бүлүүдийн нэгийг СТА жүжигчин О.Бат-Өлзий, МУГЖ жүжигчин С.Сарантуяа нарын гэр бүл гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Тэгвэл хоёр уран бүтээлчийн маань хүү жүжигчин, дуучин Б.Тамир.
2. "Boom town" хамтлагийн гишүүн гэдгээрээ залуусын дунд танигдсан Б.Тамир аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн. Тэрээр Драмын театрын жүжигчин мөн "Фантастик" продакшныг найзуудтайгаа нийлж байгуулсан юм.
3. Б.Тамираа 1986 онд төрсөн. Эцэг эхээс гурвуулаа. Нэг ахтай бөгөөд Тамир өөрөө ихэр юм.
4. Бага насных нь тухайд бол ихэр учраас хүүхэд нас нь хамгийн хөгжилтэй, дурсамжтай өнгөрсөн. Түүний ихэр Сүндэрээгийн үс нь урт. Тамир бас их урт үстэй. Яслид байхад нь ихэр гэдэг үүднээс түүнд трико, платье өмсүүлээд л явуулдаг байсан гэдэг. Хоёр ихэр 60-р цэцэрлэгийг төгссөн.
5. 10-н жилээ Сүндэрээ, Тамир хоёр гадаад хэлний гүнзгийрүүлсэн 18-р сургуульд сурч төгссөн. Мэдээж багаасаа л аав ээжийгээ дагаад театр луу явдаг байжээ. Багад нь Тамирыг нэг жүжгийн ороод гардаг сценид тоглуулж байсан аж. Тэр жүжигт аав нь, түүний аавд биш өөр дүрд тоглож байжээ. Тэгсэн аав нь түүн рүү хараад уйлаад эхэлсэн чинь жаахан хүүхэд болохоор "Яагаад аав гэнэт уйлчихав" гээд гайхаад дагаж уйлсан гэдэг. Ер нь ингэж л аав ээж хоёрыгоо дагаж гүйж байгаад л урлагт амьтай болсон юм болов уу даа.
6. Багаасаа л уран зохиол, Монгол хэлнийхээ хичээлд сонирхолтой хүүхэд байжээ. Бараг ухаан орсон цагаас нь хойш тавигдсан бүх жүжгүүдийг үзсэн гэдэг шүү. Дунд сургуульдаа урлагийн үзлэг, "Non stop", "17 чингэлэг инээд" гэж шоунд оролцож бүжиглэдэг байжээ. Бүжиглэдэг хүүхдүүдээс хамгийн жаахан нь гээд түүнийг хүн болгон өхөөрддөг байсан санж.
7. Аав, ээждээ СУИС-д конкурс өгнө гэсэн чинь "Чи өөрөө л мэд. Гэхдээ чиний юмыг бид хийж өгөх ёсгүй. Хүн өөрөө өөрийнхөө төлөө л явах ёстой" гэжээ. Тамир ч "тэгье, тэгье" гээд байж байтал СУИС-ийн конкурст зориулсан ""дамжаа хичээллэж байна гэхээр нь очоод суусан аж. Ямартай ч тэр тэнцсэн. СУИС-даа оржээ. Ингээд 2009 онд сургуулиа төгссөн.
8. СУИС-д сурч байхдаа анх Драмын Батбаяр гуайн "Хайрыг хайрла" жүжгийг кино болгоход тоглосон байдаг.
9. УДЭТ-ын жүжигчин Б.Тамир "Гэгээн муза-2010" наадмын драмын бүтээлийн төрөлд “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгээр нэр дэвшиж, “Шилдэг эрэгтэй туслах дүр” хэмээх нэр хүндтэй шагналыг хүртсэн.
10. Шагнал хүрэх үеэр Б.Тамир сэтгэгдлээсээ хуваалцахдаа: "Аав ээж минь намайг жүжигчин болно гэхэд миний хүү өөр мэргэжилтэй бол гэж хэлж байсан. Харин өнөөдөр би энэ хүндтэй шагналыг хүртсэндээ үнэхээр баяртай байна. Ээжээ намайг харж байна уу. Хүн чинь чадлаа шүү дээ" хэмээсэн.
11. Үнэхээр ч чадсан юм. Түүний хувьд өмнө нь хамтлагт дуулж, бүжиглэн бүр хошин урлагт ч хөл тавьсан. Харин сүүлийн үед тайз, дэлгэцийн бүтээлд илүүтэй хүч үзэх болсон залуу уран бүтээлч маань энэ шагналаараа жинхэнэ жүжигчин болсноо олонд батлах шиг болсон.
12.Одоогоос гурван жилийн өмнө Б.Шүүдэрцэцэгийн анхны дэлгэцийн бүтээл “Шүрэн бугуйвч” киноны гол дүрээр олонд танигдсан "Sound of kiss" хамтлагийн ахлагч Г.Золзаяатай дэр нэгтгэж хөөрхөн охинтой болж аз жаргалтай гэр бүлийн тоог нэгээр нэмэгдсэн байсан бол өдгөө тэд хоёр тийш болоод байгаа сурагтай.
13.Эх сурвалжийн мэдээллэж байгаагаар жүжигчин Б.Тамирын эхнэр Г.Золзаяа Топ модель Пүрэвсүрэнгийн экс найз залуу Цэгцбаатартай амраглаж байгаад Б.Тамирт “гардуулсан” гэх.
14. Ингээд залуу хосууд маань хоёр тийш болж охиноо хэн нь авахаа хараахан тохиролцоогүй байгаа сурагтай. Мөн Золоо facebook хуудаснаа “Т.Цэгц-Үжинээ өөр дээрээ өсгөнө. Охиноо би хэнд ч өгөхгүй” хэмээх ширүүхэн мэдэгдсэн байна.
15.UBS телевизийн Ерөнхий найруулагч Д.Отгонзаяа 30 жилийн дараа аавынхаа алхаж явсан тэр л тариан талбайгаас орчин цагийн “Мартагдашгүй намар”-ыг уран бүтээлч нөхдийн хамт өөрийн нүд, ухаанаар урлан үзэгчдэд хүргэсэн. Энэхүү киноны гол дүрд жүжигчин Б.Тамир тоглосон билээ.
16. Камертон-2 шоунд болж буй халуун үйл явдлыг цаг алдалгүй үзэгчдэд маш сонирхолтойгоор хүргэсэн хөтлөгч бол УДЭТ-ын залуу жүжигчин Б.Тамир юм. Зургийн баг нь түүнд санал тавьсанаар тэрбээр уг шоуг хөтөлсөн.
17. Тэрбээр урьд нь телевизийн шоу хөтөлж байгаагүй албан газруудын тэмдэглэлт үйл ажиллагаануудыг хөтлөдөг байсан аж. Гэхдээ энэ бол жүжигчин хүний хувьд байдаг л зүйл биз ээ.
18. Энэхүү шоуны оролцогчдоос түүнд бас дэмждэг хүн байжээ. “Замбалгарав. Манай нэг үеийн төгсөгч. Замбалгарав үнэхээр сайхан дуулдаг. СУИС-ийн бүхий л арга хэмжээнд оролцдог байсан. Анх яаж хичээж зүтгэж байж дуучин болсон бэ гэдгийг нь мэддэг учраас Замбалгарвыгаа дэмжиж байгаа” гэжээ.
19. Б.Тамирын харъяалагддаг “Фантастик” продакшн инээдмийн 50 ангитай кино хийх гээд бэлтгэл ажилдаа орсон гэнэ. Авьяаслаг залуучуудаар багаа бүрдүүлсэн. Дүрүүдэд Батсайхан, Можух, Баяраа, Шагай, Бадамцэцэг, Соко нар тоглож байгаа аж.
20. Камертон хамтлагийг сонсох дуртай, хөлбөмбөг тоглох сонирхолтой.
21. Тэрбээр заримдаа хичнээн ядарсан ч гэрээ цэвэрлэмээр санагдсан үедээ шөнийн 4 цаг хүртэл бүр нарийвчилж цэвэрлэдэг. Ер нь махруу зантай хүн гэдэг. Хар бор ажилд гайгүй, хийе гэснээ яаж ийж байгаад л хийж бүтээхийш эрмэлздэг.
22. МҮОНТ-ийн бүтээл “Ялагдашгүй” хэмээх олон ангит кино, “Мартагдашгүй намар”,“Би ч гэсэн жаргамаар байна”гэх мэт цөөнгүй кино, жүжигт дүрээ мөнхөлсөн.
23. Түүний ээж жүжигчин С.Сарантуяа энэ сарын 14-нд Монгол Улсын Ардын жүжигчин цол авсаныг та бүхэн сонсож дуулсан биз ээ.
24.“Охин чамтай”, “Дурлал хаа ч” зэрэг дуугаараа нэгэн үе залуусын танил болоод байсан “Boomtown” хамтлаг рок попын бусад хамтлагийн адилаар бас нам жим болоод байгаа билээ. Гэсэн ч хамтлагийн авьяаслаг залуус өөр өөрсдийн чадвараа үзэгч, сонсогч олондоо чамгүй хүргэдэг билээ.
Хөгжилтэй зургууд

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (17)