Орон нутгийн сонгууль амжилттай болж дууслаа. СЕХ-ноос орой 23.00 цагаас
ирцийн талаар мэдээлэл өгөх байсан хэдий ч хойшилсон. Харин улс төрийн
томоохон хүчнүүд албан бус эх сурвалжийн мэдээгээр ялсан тойргуудаа
зарласан. Харин өглөөний 07.00 цагаас үдшийн 22.00 цаг хүртэл явагдсан
сонгуулийн үеэр ямар зөрчил гарсан талаар 24 баримтыг хүргэж байна.
1.
Сонгуулийн анхны зөрчил. Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд хүн
нэмэглэж санал өгсөн будлиан гарчээ. Учир нь тус дүүргийн 11 дүгээр
байранд оршин суух иргэний гэр бүлд санал өгөх насны дөрвөн хүн байдаг
бөгөөд санал өгөх хуудсаа хартал таван хүн санал өгсөн байжээ. 2. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт нэр дэвшигчийг жагсаалтаас хассан зөрчил гарсан гэж намыг ажиглагч мэдээллэсэн бол хэсгийн сонгуулийн хорооны дарга энэ талаар “мэдэхгүй” гэсэн тайлбар өгсөн юм.
3. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын гуравдугаар багийн 17 дугаар сонгуулийн хэсгийн хороонд санал өгөхөөр ирсэн иргэнд МАН-аас нэр дэвшигч Пүрэвжавын төлөө санал өгөхийг захиж байгаа гэсэн бичлэг цацагдсан.
4. Мөн энэ тойрогт сонгуулийн өглөө намуудын ажиглагч нарын санал авах байран дээр ирэхэд саналын хуудас хадгалсан сейфны лац алдагдсан байсан гэсэн мэдээлэл гарсан.
Орон нутгийн сонгууль амжилттай болж дууслаа. СЕХ-ноос орой 23.00 цагаас ирцийн талаар мэдээлэл өгөх байсан хэдий ч хойшилсон. Харин улс төрийн томоохон хүчнүүд албан бус эх сурвалжийн мэдээгээр ялсан тойргуудаа зарласан. Харин өглөөний 07.00 цагаас үдшийн 22.00 цаг хүртэл явагдсан сонгуулийн үеэр ямар зөрчил гарсан талаар 24 баримтыг хүргэж байна.
1. Сонгуулийн анхны зөрчил. Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд хүн нэмэглэж санал өгсөн будлиан гарчээ. Учир нь тус дүүргийн 11 дүгээр байранд оршин суух иргэний гэр бүлд санал өгөх насны дөрвөн хүн байдаг бөгөөд санал өгөх хуудсаа хартал таван хүн санал өгсөн байжээ.
2. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт нэр дэвшигчийг жагсаалтаас хассан зөрчил гарсан гэж намыг ажиглагч мэдээллэсэн бол хэсгийн сонгуулийн хорооны дарга энэ талаар “мэдэхгүй” гэсэн тайлбар өгсөн юм.
3. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын гуравдугаар багийн 17 дугаар сонгуулийн хэсгийн хороонд санал өгөхөөр ирсэн иргэнд МАН-аас нэр дэвшигч Пүрэвжавын төлөө санал өгөхийг захиж байгаа гэсэн бичлэг цацагдсан.
4. Мөн энэ тойрогт сонгуулийн өглөө намуудын ажиглагч нарын санал авах байран дээр ирэхэд саналын хуудас хадгалсан сейфны лац алдагдсан байсан гэсэн мэдээлэл гарсан.
5. Харин энэ талаар тус аймгийн Сонгуулийн хорооны дарга Түвшинбаяр “Ямар нэгэн асуудал гараагүй. Бид мэдээллийн дагуу шалгасан. Сонгуулийн үеэр нэгнээ гүтгэх гэсэн будлиан үүсгэх гэсэн асуудал гардаг шүү дээ” гэсэн тайлбар өгсөн.
6. Өвөрхангай аймгийн хэмжээнд хуулийн дагуу өглөөний 07.00 цагаас 106 хэсэг дээр санал авах ажиллагаа эхэлжээ. Харин өглөөгүүр тус аймгийн Баруунбаян-Улаан сумын Таацын багт хурууны хээ уншиж бүртгэл гаргадаг принтер нь гацаж шатсан байна. Тиймээс цаг алдахгүйн тулд аймгийн ИБМА-наас хурууны хээ таних машиныг авч сум руу хүлээлгэж өгчээ. Энэ хугацаанд хурууны хээ авах ажиллагааг гар ажиллагаанд шилжүүлэн ажилласан аж.
7. Дорнод аймгийн Баян-уул сумын ИТХ-д ИЗНН-аас нэр дэвшигч Цагааны Ганболд, Пэрэнлэйн Оюунтуяа нарын нэрийг саналын хуудсаа хэвлэхдээ мартаад хэвлүүлчихсэн зөрчил гарсан.
8. Харин энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “тухайн нам нь гомдол гаргах эрхтэй, гомдлыг хаана гаргах вэ гэхээр Дорнод аймгийн сонгуулийн хороонд гаргана. Дорнод аймгийн сонгуулийн хороо нь яагаад бүртгээгүй вэ гэдэг тайлбараа өгөх ёстой. Ингээд маргаан үүсэх байх. Хэрвээ тэр маргаан үүсээд шүүхээр яваад тогтоогдвол хуулийн дагуу арга хэмжээ авна” гэсэн юм.
9. Сэлэнгэ аймгийн Мандал, Сайхан сумдуудад ирц бүрдэхгүй байсан тул сонгуулийн хорооноос нь цагаан хоолойгоор сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалан машинтай явсан.
10. Мөн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргихын хэсгийн хороонд саналын автомат машин гацжээ.
11. УИХ болон орон нутгийн сонгууль зэрэг явагдаж байгаагаараа онцлог болж буй Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны 45 дугаар хэсгийн хороонд есөн саналын хуудас хүчингүй болсон байна. Тодруулбал, саналын хуудас бөглөж чадахгүй буруу бөглөсөн долоон иргэн байсан бол бичиг үсэг тайлагдаагүй 21-25 насны хоёр иргэн ирсэн байна. Эдгээр иргэдийн саналыг өгүүлэхийн тулд итгэмжлэх хүнийг дуудаж саналыг өгүүлжээ.
12. Мөн энэ дүүрэгт иргэд саналаа өгөх явцдаа машинаар хүн зөөж байна, хэсгийн ахлагч зугтлаа гэх зэрэг утсаар нэг нэгийгээ матсан мэдээлэл өгч байгаа ч ихэнхи нь худал мэдээлэл гэдгийг сонгуулийн хэсгийн хорооныхон тайлбарласан.
13. Мөн Баянзүрхэд АН ялагдахаа мэдээд ирцийг санаатай тасалдуулж байна гэсэн мэдээлэл гарсан. Учир нь АН-ынхан санал өгөхөөр ирсэн хүмүүсийг буцааж байсан аж.
14. Ард иргэдийг сонгуульд идэвхтэй оролцуулахын тулд энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр гэж зарлаж, олон нийтийн газруудыг хааж, архи согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон. Гэтэл Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Cheers” кафе, “Наран” хүнсний дэлгүүр нууцаар архи зарж иргэдэд үйлчилж байсан.
15. Дорноговь аймгийн тойрогт иргэний үнэмлэхтэй холбоотой зөрчил илэрч Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан шийдвэрлүүлжээ.
16. Баян-Өлгий аймагт цаг агаарын байдал таатай байгаа ч ганц нэг сумын даваа, гүвээ хаагдах нөхцөлтэй байгаа аж. Тиймээс онцгой комиссоос сонгогчдыг машин, унаагаар зөөсөн.
17. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо буюу Хужирбуланд сонгуулиа өгөх гэсэн иргэд автобусаа хүлээн зогссон аж. Тэд нийтийн тээвэр хүлээж бараг цаг гаруй зогсч байгаа бөгөөд Хужирбулангийн цэргийн ангид очиж саналаа өгөх ёстой юм байна.
18. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 18-р хорооны Эрлийн-40, Гангарын-40-р байрны оршин суугчид саналаа өгч чадахгүй байна гэнэ. Учир нь дээрх хоёр байрны оршин суугчдад цахим үнэмлэх олгохдоо тухайн хорооны иргэний бүртгэлийн ажилтан Эрлийн-40, Гангарын-40-р байр гэж тус тусд нь бичилгүй зүгээр л 40-р байр гээд биччихсэн аж. Үүнээс үүдэн хаяг давхардаж, цахим үнэмлэхээ ч тарааж чадахгүй, иргэд саналаа ч өгч чадахгүйд хүрсэн байна.
19. Иргэний цахим үнэмлэхээ дөнгөж өчигдөр авсан иргэн үнэмлэхийг нь хэсгийн хорооны компьютер таниагүйгээс болж саналаа өгч чадаагүй явдал Сүхбаатар дүүргийн 35 дугаар хэсгийн хороонд гарчээ.
20. Орон нутгийн сонгуулийн энэ өдөр иргэдээс тог цахилгаан тасарсан гэх гурван гомдол ирсэн байна. Дээрх тохиолдол хөдөө орон нутагт гарсан бөгөөд СЕХ-ноос аймгийн цахилгаан түгээх газартай холбогдож түргэн шуурхай засч янзлахыг үүрэг болгосон байна. Түүнчлэн иргэд санал унших машинтай зөв харьцаж чадаагүйгээс машин саатах асуудал гарсан байна.
21. Аймаг дүүргийн орон нутгийн хэсгийн хороодын санал авах хэсгийн хорооны байр зарим газарт дөрвөн давхарт, эсвэл уулын орой руу өгсч байрласан байгаа нь иргэдэд хүндрэл учруулж байна. Сургуулийн заал, санал авах боломжтой байр нь дөрвөн давхарт байрлаж байгаа зайлшгүй нөхцөл байдал тулгараад байгаа ч хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настай хүмүүс дээшээ өгсч чадахгүй үүрүүлж гарах зэрэг хүндрэл тулгарч байна. Дээрх асуудалд иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд эл байдлаас үүдэн зарим иргэд саналаа өгөхгүй буцаж байгаа тохиолдол гарч байсан.
22. Хамгийн олон оршин суугчтай дүүрэг бол нийслэлийн Баянзүрх дүүрэгт 1400 орчим цахим үнэмлэх алдаатай хэвлэгдэн буцаагджээ. Үүнээс гадна зарим оршин суугчдын хаяг дээр давхардсан бүртгэл хийгдэж, ам бүлд нь хүн нэмэгдсэн гэх зэрэг зөрчил илрээд байгаа юм байна.
23. Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутагт УНО 39-60 улсын дугаартай саарал өнгийн жийп машинтай хүмүүс “МАН-ын төлөө саналаа өгөөрэй” гэж 10 мянган төгрөг тарааж байгаа талаар иргэдээс мэдээлэл ирсэн юм. Уг машинд хоёр эмэгтэй, нэг эрэгтэй хүн тус машинд сууж явсан гэнэ.
24. Баянгол дүүргийн 33 дугаар хэсгийн хороонд техникийн саатал гарснаар сонгогчдын сонгох эрх зөрчигдөж, санал өгөх боломжгүйгээр сонгуулийг дуусгасан байна.
Б.Даваа

Сэтгэгдэл (3)