Монголын загвар өмсөгчдөөс Азид данстай нэг л загвар өмсөгч бий. Тэр бол Азийн тод модель Д.Болормаа. Ингээд та бүхэндээ Азийн топ модель Д.Болормаагийн 24 баримтыг хүргэж байна.
1. Топ модель Д.Болормаа өдгөө 41 настай.
2. Д.Болормаа ганц хүүтэй. Хүүгээ дүүтэй болгохгүй зарчмыг баримталдаг. Гэхдээ ханьтай болгох үүднээс Happy гэдэг нохойтой тэжээдэг аж.
3. Харин үүнийг нь хэвлэлээр Д.Болормаа нохойтой унтдаг хэмээн бичиж байжээ. Үүнд тэрээр маш их эмзэглэж байсан талаараа хэвлэлд ярилцлага өгсөн байдаг.
4. Тэрээр 1990 онд 19 настайдаа загварын ертөнцөд анх хөл тавьсан. Түүнийг загварын ертөнцөд уруу татсан хүн бол үл таних эмэгтэй. Харин хамгийн их үүрэг гүйцэтгэсэн хүн бол ээж нь.
5. Өндөр туранхай, гуалиг тэр эмэгтэйг харсаар ээжийнхээ авчирч өгсөн “загвар өмсөгч болох охидыг бvртгэнэ” гэсэн зар бvхий сонины хайчилбарын дагуу бүртгүүлсэнээр загвар өмсөгч болох гараагаа эхэлж байжээ.
6. Ийнхүү 1990 онд “Шилмэл загвар” компанийн байранд болсон шалгаруулалтад тэнцэж, “Шилмэл”-ийн Болормаа гэсэн тодотголтой явсан.
7. Тэрээр загвар өмсөгч болохоосоо өмнө волейболын спортоор хичээллэдэг байжээ.
8. Тvvний оргил vе нь 1995 он. Тэрээр 1995 онд зохиогдсон “Гоёл” наадмаас анх удаа тvрvv шагнал авч, Монголын топ модель гэсэн эрхэм алдрыг хvртсэн.
9. Харин хоёр жилийн дараа буюу 1997 онд Азийн тайзан дээр монгол охидын чадварыг гайхуулж байв.
10. Тэрээр “Азийн топ модель” хэмээх эрхэм алдрыг авахдаа өөрийн эрхгvй нулимс дусааж байжээ.
11. Д.Болормаа 2001 онд “Монгол модель” агентлаг байгуулж, загварын багш болов.
12. Тус агентлаг нь өдгөө Сингапур, Хонгконг зэрэг улсуудад салбараа байгуулаад амжсан.
13. Тvvнийг “загвар өмсөгч царайлаг охидыг гадаадын хvмvvст зардаг, албадангаар биеийг нь vнэлvvлдэг гэсэн” талаар хэвлэлээр бичиж байв.
14. Тэрээр 97-гийн тоонд дуртай. Тиймдээ ч машины дугаар, албан тасалгааны, утасныхаа дугаар гээд өөрт хамааралтай дугаар бvхэндээ 97 гэсэн тоог заавал оруулдаг бичигдээгvй хуультай юм билээ.
15. Д.Болормаа хоолны дэглэм нэг их бариад байдаггvй. Бусадтай л адилхан хоол зооглодог аж.
16. Харин усан бассейнд явж, сагс волейболоор хичээллэдэг.
17. Тэрээр цvнх цуглуулах хоббитой. Тэрээр аравдугаар ангиасаа хойш цүнх цуглуулжээ. Тvvний цуглуулга дотроос хамгийн vнэ нь “Любитон” фирмийн цvнх нь. Сонирхуулж хэлэхэд энэ фирмийн цvнх нь 700, хэтэвч нь 420 ам доллараар vнэлэгддэг гэсэн.
18. Түүнийг залуу хөвгүүдэд нугасгүй хэмээн хэвлэлээр бичиж байв. Загвар өмсөгч Н.Баярсайхан хэмээх эрлийз төрхтэй, өөрөөсөө дүү залуутай хэсэг хамт амьдарч байсан гэдэг.
19. Мөн хар багаасаа АНУ-д өсөж торнисон, чинээлэг нас чацүү нэгэнтэй хамт амьдарсан гэдэг.
20. Түүнчлэн одоогоос дөрвөн жилийн өмнө “Rafless” буюу “Hardfort institude”-ийн захирал Николь гэгчтэй нууцхан болзож байжээ. Гэвч хосуудын хайрын түүх Николийг нутаг буцсанаар төгсгөл болсон аж.
21. Харин түүний агентлаг суралцдаг өөрөөс нь үе мултарсан дүү залуу Д.Болормаад уухаангүй дурлаж, гарынхаа шуун дээр “Болормаа” хэмээн шивүүлжээ. Хэдийгээр хайр дурлалд нас хамаагүй гэдэг ч топ модель Д.Болормаа багш шавийн барилдлагаа бодож түүнд эелдэгээр татгалзсан байжээ.
22. Хэвлэлээр түүнийг “Модель Э.Одгэрэл хиймэл, харин би бол натурал" гэж хэлсэн гэжээ. Харин үүнд “Би Э.Одгэрэлийг хиймэл, vгvйг ч мэдэхгvй. Vvнээс болж бид хоёрын харьцаанд ан цав vvссэн. Би ер нь нэгэн vед тайзан дээр цуг алхаж явсан найз нєхдєє муулах дургvй, муулж ч vзээгvй, хойшдоо ч муулахгvй” гэж тайлбарлаж байжээ.
23. Тэрээр одоо хүртэл нөхөргүй. Энэ талаар “Миний талаар янз бvрийн зvйл бичигдээд байхаар эрчvvд ч надаас зугтаадаг болчихоод байна. Би чинь эмэгтэй хvн шvv дээ. Бусдын л адил сайн ханьтай болж, хайрлаж хайрлуулж амьдармаар байна” гэжээ.
24. Тэрээр “Гоёл” наадамд оролцдоггүй. Агентлагийнхаа охидуудыг ч оруулдаггүй.
Б.Чимэг