24 баримт Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн 24 баримтаар үргэлжилж байна.
1. Ардчилсан намын залуу лидерүүдийн нэг Л.Гантөмөр нь энэ жил 39 настай. Увсын Улаангом сумын унаган хүүхэд. Гэхдээ тэр улс төрч болсноосоо хойш УИХ-ын сонгуульд ганц ч удаа Увсаас нэр дэвшиж байгаагүй юм.
2. Бас л Улаангомд дунд сургуулиа төгссөн. Багадаа урлагийн арга хэмжээн дээр шүлэг их уншдаг байжээ. Тэрээр хар багаасаа жолооч аавынхаа ачаа машиныг асаагаад 200-300-хан метр ч болтугай яваад үзчих юмсан гэж мөдөөддөг байж. Гэвч аав нь “Хөвгүүд машины кабинд нэг л суучих юм бол жолооч болчихно, түүний оронд ном унш” гээд ойртуулдаггүй байж. Тиймээс тэрбээр одоо хүртэл ачааны машин жолоодож үзээгүй, өөр бусад “ухамсартай” мөрөөдлөө бол биелүүлсэн гэнэ.
3. Багадаа тоонд дуртай, логик сэтгэлгээ сайтай хүү байсан тэрээр их сургуулийн дипломоо их сайн хамгаалж байжээ.
4. Түүнийг Япон шокольтой цөөхөн гишүүдийн нэг гэж үздэг. 1996 онд Япон улсын Сэндай коллежи Цахилгаан холбооны инженер мэргэжлээр мөн Нагаока технологийн их сургууль Электроникийн инженер мэргэжлээр тус тус төгссөн.
5. Түүнийг засварчнаас улс төрч болтлоо өссөн сүйхээтэй эр гэдэг. Япончууд түүнийг магтан сайшааж шагнаж урамшуулах дуртай. Хамгийн сүүлд л гэхэд Л.Гантөмөрийг сайд болсонд нь баяр хүргээд Нагаокагийн их сургууль хүндэт доктор цолоо гардуулсан.
6. Тэрээр “Хүн өөрийгөө ялан дийлж цэвэр өөрийнхөө хөдөлмөрөөр эд хөрөнгө, эрдэм мэдлэгтэй болох хэрэгтэй” гэж ярьдаг. Тиймээс ч түүний өдий зэрэгтэй яваа нь цэвэр өөрийнх нь хүчин чармайлт, хөлс хөдөлмөрийн үр шим аж.
7. 2000-2004 онд “Сэтгэшгүй трейд” ХХКомпанид дэд захирал, 2000-2007 онд Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч, 2007 оноос Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж, улмаар 2004-2008, 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон 2006-2007онд Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байв. Харин энэ жилээс БШУ-ны сайдаар ажиллаж байгаа.
8. Англи, Орос, Япон хэлтэй. 20 настай байхдаа япон хэлийг сайн сурахын тулд өдөрт 100 үг цээжилдэг байсан байна.
9. Л.Гантөмөр Их Хуралд Сүхбаатар дүүрэгт АН-аас нэр дэвшин гурван удаа сонгогдон ажиллаж байна. Дүүргийнхэн нь түүнд итгэл хүлээлгэж олон удаа сонгосныг бодвол тэр дүүрэгтээ чамгүй анхаардаг гэлтэй.
10. Инээхдээ хацар нь хонхойдог гэж түүнтэй уулзсан хүмүүс хэлдэг. Гучин настай гэхэд бас л овор багатай.
11. Л.Гантөмөр анх улс төрд орохдоо би Монгол улсыг Япон шиг хөгжилтэй болгоно гэж ярьж байсан. Одоо тэр Японы боловсролын системыг монголд хэрэгжүүлэх гэж байгаа талаар цухас дурдаж байна лээ. Түүний ярьж буйгаар 20 жилийн дараа Монгол Япон шиг болох боломжтой гэнэ.
12. Л.Гантөмөр костюм өмсөх дургүй гэнэ шүү. Чөлөөт маягаар хувцаслах нь түүнд сайхан байдаг аж. Тэр дундаа жинсэн өмд, саравчтай малгай, ноосон цамц түүнд эрх чөлөөг мэдэрүүлдэг гэнэ. Ялангуяа зангиа зүүх бүр дургүй, хоолой боочихоод хэцүү байдаг юм гэж тэрээр ярьжээ.
13. Хэрвээ тэр өөр мэргэжилтэй байсан бол програмист л байх байжээ.
14. Шинэхэн сайд бүх ажлыг амжуулдаг ч хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөж чаддагүй гэнэ. Л.Гантөмөрийнх гурван хүүхэдтэй.
15. Эхнэр А.Туултайгаа зургадугаар ангиасаа үерхжээ. Тэд анх 1995 онд нэг гэрт орж, гал голомтоо бадраасан бол хойтон жил нь буюу 1996 онд том охиноо төрүүлж байжээ. Одоо А.Туул Монгол банкинд ажиллаж байна.
16. Л.Гантөмөр эхнэрээ “Манай эхнэр их дөлгөөхөн хүн байдаг юм. Их ухаантай. Ухаан нь ихэсчихээд, сэтгэлийн хөдөлгөөн нь багассан” гэж ярьжээ.
17. Тэрээр “Яавал улс орон хөгждөг юм бэ, юу хийвэл дотоодийн нийт бүтээгдэхүүнийг 10 хувь биш хоёр гурав дахин нэмэгдүүлэх вэ” гэсэн асуултын хариуг л олох зорилгоор ном уншдаг байна.
18. Тэрээр өөрийнхөө намыг “Монгол улсад Ардчилсан нийгмийг бүтээх гэж зорьж байгуулагдсан нам. Монголд өөр нам байхгүй. Төрсөн ээж, өргөж авсан ээж хоёрын ялгаа ямар байдаг билээ. Яг түүн шиг ардчиллыг Ардчилсан нам ойлгоно. Би Японы нийгмийн нэгэн хэсэг болчихоод Монголдоо ирэхэд миний стандартад нийцсэн нам Ардчилсан нам л байсан. Түүнээс биш Хувьсгалт нам ямар ч үүрэг хүлээхгүй. Урьд нь социализмыг байгуулах гэж үүссэн нам шүү дээ. Үүгээрээ бахархаж амьдардаг нам” гэж хэвлэлд магтжээ. Тэрээр 25-тайдаа Л.Ганболдтой уулзаад “Би танай намд элсье” гэж хэлээд л энэ намд орж байжээ.
19. Тэрээр Н.Алтанхуяг даргад “Би Боловсрол, шинжлэх ухааны сайд болъё” гэж хэлсэн гэдэг. Түүнд өрсөлдөгч ч байгаагүй байна.
20. Учир нь Монголын боловсролын системд шинэчлэл хийж, энэ салбарт дорвитой ажил хийхийн тулд ингэж улайм цайн зүтгэсэн гэнэ.
21. Л.Гантөмөр хүүхэд бүрийг хүчээр сургадаг бус харин сурахад нь тусалдаг, хүүхэд бүрийн хүсэл сонирхлыг сонсдог системийг бий болгоно гэж ярьж байгаа.
22. Тэрээр дөрвөн жилийн хугацаанд Монголын боловсролын системийг уг үндсээр нь өөрчилж чадна. Амжуулна ч гэж ярьж байсан. Дөрвөн жилийн дараа л түүний хийсэн ажлыг дүгнэх үлдээд байна.
23. Л.Гантөмөр Монгол улсад казино байгуулах тухай асуудлыг дэлгэн тавьж байсан гишүүдийн нэг. Тэрээр казино байгуулж төсвийн алдагдлыг нөхөх гарц ийнхүү олж түүгээрээ хууль батлах санаачлагыг гаргаж шүүмжлэлд өртөөд байсан юм.
24. Л.Гантөмөр сайдын ажлаа аваад чамгүй олон ажил хийгээд байна. Тэрээр багш нарын цалин, хууль бусаар оюутнуудаас мөнгө авдаг их сургууль, болон оюутны төлбөр, үдийн цай хөтөлбөр зэрэгт одоогоор арга хэмжээ аваад байна.

24tsag.mn
Сэтгэгдэл (2)