Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.
Тэрбээр, "Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ.
Шинжлэх ухаан, инновацид тулгаарлаж хөгжихөөс өөр гарц байхгүй гэж үзэж байгаа. Гэвч бид Үндсэн хуулиа зөрчсөн байна. Үе үеийн Засгийн газар Үндсэн хуулиа зөрчсөн байна. Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх гэдэгт, эхлээд ЗГ шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлогоо УИХ-аар батлуулчихаад дараа нь улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлээ батлуулж, үүний хойно жил бүхэн улсын төсвөөс зээл, санхүүгийнхээ төлөвлөгөөг батлуулж явах ёстой улс байжээ. Гэтэл 1990-ээд оноос хойш гарсан бүх Засгийн газар биелүүлж чадаагүй алдаа завхрал гарсан. Иймээс шинжлэх ухаан, инновацид гарсан хөгжлийг эдийн засагт шингээж чадаагүй тул эдийн засаг өрсөлдөх чадваргүй болсон гэх дүгнэлтийг хийж болно.
Өөр нэг ноцтой асуудал бол, 1994 онд ҮАБ-ын үзэл баримтлалаас шинжлэх ухаан, технологийн аюулгүй байдал гэсэн бүхэл бүтэн бүлэг байсныг 2010 онд авч хаясан байна. Энэ бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн зохицуулалт. Санаатайгаар үүнийг хийсэн болов уу. Ийм нөхцөл байдалд харалган бодлогоор явж ирсэн байна.
Шинжлэх ухаан бол ганцхан Боловсролын яамны асуудал биш. Салбар дамнасан экосистем байх ёстой. Гэтэл сайд нар нь Шинжлэх ухааны хүрээлэнгээ булаацалддаг өрөвдөлтэй улс манайхаас өөр байхгүй.
Судалгаа шинжилгээнээс гарах үр дүнг бодитой байлгах асуудалд буюу санхүүжүүлэлтэд анхаарна. Залуу эрдэмтдийг дэмжиж ажиллахын сацуу Монгол Улсаа оюуны дайжилтаас хамгаалах чиглэлд ажиллана. Лабораториуд байгууллах чиглэлд анхаарна. Ахисан түвшинд, цалинтай доктор, магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Цаашид ШУА, хүрээлэн, байгууллага, их дээд сургуулийн хамтын ажиллагаа гэх мэт бүтэц тогтолцооны шинэчлэл хийх эрх зүйг бүрдүүлэхээр ЗГ хуралдлаа. Яг энэ агуулгаараа УИХ дээр батлагдаж чадвал алдааг засаж чадах том боломж болно" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (6)