Дашчойлин хийдийн нэрэмжит, Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хотонт сумын харьяат Аймгийн арслан Э.Мөнхжаргал найм даван түрүүллээ.
Үзүүр бөхөөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Аймгийн хурц арслан О.Наранбаатар шалгарав. Их шөвөгт Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат Аймгийн хурц арслан М.Еркебулан, Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат Аймгийн арслан Б.Ганбаяр нар шалгарлаа.
Сонирхуулахад, Аймгийн арслан Э.Мөнхжаргал 2022 оны Сар шиний баярт зориулсан Улс, аймгийн цолтны барилдаанд Аймгийн заан цолтой түрүүлж, олныг баясгаж байлаа. Тэр цагаас тодорч яваа түүнийг маргааш эхлэх Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаанд түрүүлнэ гэж олон хүн тааварлаж байгаа билээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (4)