Аргентины хөлбөмбөгийн од Лионел Месси Хонг Конгод болсон нөхөрсөг тоглолтод оролцож чадаагүйдээ харамсаж буйгаа мягмар гарагт илэрхийлжээ.
Тэрбээр АНУ-ын дээд лигийн Интер Майами багт тоглож буйг бид мэднэ. Месси ням гарагт Хонг Конг 11 багийн эсрэг тоглохоор талбай дээр гараагүй нь хөгжөөн дэмжигчдийн дургүйцлийг төрүүлж, тэд Мессигээс мөнгөө буцааж авахыг хүссэн.
Гэвч түүний тоглож чадаагүй шалтгаан нь бэртэлтэй нь холбоотой гэнэ.
Лионел Месси "Би Хонг Конгийн тоглолтод оролцож чадаагүйдээ үнэхээр ичиж байна. Би үргэлж хөлбөмбөг тоглохдоо дуртай байсаар ирсэн. Тэр тусмаа хүмүүс миний тоглолтыг талбайд харах дуртай байгаа үед би үргэлж тоглох тухай хичээдэг. Бүх зүйл хэвэндээ ороход эргээд талбайдаа гарна" гэжээ.
Түүний багийн удирдлагууд дахин Хонг Конгод ирэх тухай яриад эхэлсэн. Мөн тэр 40 мянган хөгжөөн дэмжигчдийн өмнө талбайд гарч чадаагүйдээ уучлалт хүслээ.
Л.Сайнаа