Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч сонгон шалгаруулалт өндөрлөж, энэ онд эх орноо төлөөлөх Монголын чөлөөт бөхийн баг тамирчдын нэрс тодорлоо. Хэдхэн хоногийн өмнө Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нар томилогдсон бол өчигдөр /2024.02.06/ шигшээ багт сонгогдсон тамирчид “Тамирчинтай байгуулах гэрээ”-гээ үзэглэлээ.
Нийт 27 тамирчны 7 нь шигшээ багт анх удаа сонгогдож буй тамирчин байна.
Эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Т.Сүхбаатар /Гавьяат дасгалжуулагч/, туслах дасгалжуулагчаар Ц.Цогтбаяр /Гавьяат тамирчин/, Ц.Баярсайхан /Гавьяат дасгалжуулагч/, С.Мөнхдуулдах нар ажиллана.
Тамирчин:
1. 50кг- Д.Отгонжаргал /Гавьяат тамирчин/
2. 50кг- М.Мөнхгэрэл
3. 53кг- Б.Хулан /Олон улсын хэмжээний мастер/
4. 53кг- Б.Болортуяа /Гавьяат тамирчин/
5. 57кг- Х.Болортуяа /Олон улсын хэмжээний мастер/
6. 57кг- Б.Хонгорзул /Олон улсын хэмжээний мастер/
7. 62кг- П.Орхон /Гавьяат тамирчин/
8. 62кг- С.Цэрэнчимэд /Гавьяат тамирчин/
9. 65кг- Т.Энхжин /Олон улсын хэмжээний мастер/
10. 68кг- Э.Дэлгэрмаа /Олон улсын хэмжээний мастер/
11. 68кг- П.Номин-Эрдэнэ
12. 76кг- Э.Даваанасан /Олон улсын хэмжээний мастер/
13. 76кг- Н.Загардулам /Олон улсын хэмжээний мастер/
Эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Э.Ням-Очир /Гавьяат тамирчин/, туслах дасгалжуулагчаар Б.Баяраа /Гавьяат дасгалжуулагч/, Б.Батзориг /Олон улсын хэмжээний мастер/, Л.Энхбаяр /Олон улсын хэмжээний мастер/ нар ажиллана.
Тамирчин:
1. 57кг- Б.Мөнх-Эрдэнэ /Олон улсын хэмжээний мастер/
2. 57кг- З.Занабазар /Олон улсын хэмжээний мастер/
3. 61кг- Н.Наранхүү /Олон улсын хэмжээний мастер/
4. 65кг- Ц.Цогбадрах /Олон улсын хэмжээний мастер/
5. 65кг- Т.Тулга /Гавьяат тамирчин/
6. 74кг- О.Сүлдхүү /Олон улсын хэмжээний мастер/
7. 74кг- Б.Батбаяр /Олон улсын хэмжээний мастер/
8. 79кг- Э.Бямбадорж
9. 86кг- Б.Бат-Эрдэнэ /Олон улсын хэмжээний мастер/
10. 86кг-Н.Батбилгүүн /Олон улсын хэмжээний мастер/
11. 97кг- Г.Ганхуяг /Олон улсын хэмжээний мастер/
12. 97кг- Ө.Батзул /Олон улсын хэмжээний мастер/
13. 125кг- М.Лхагвагэрэл /Гавьяат тамирчин/
14. 125кг- Б.Одгэрэл