Ням гарагт Аргентины супер од Лионел Месси Интер Майами багийнхаа хамтаар Хонг Конгод зочилж, нөхөрсөг тоглолт хийсэн. Гэвч уг тоглолтод тэр талбайд гараагүй учир Хонг Конгийн олон мянган хөлбөмбөг сонирхогчид сэтгэл дундуур үлдлээ.
Хэт их баяр хөөр, урам догдлол дунд эхэлсэн тоглолтод тэр тоглоогүй учир 40 мянга хүний суудалтай Хонг Конгийн цэнгэлдэх хүрээлэнд шуугиан дэгдээж, хүмүүс мөнгөө буцааж өгөхийг шаардаж байлаа. Интер Майами энэ үеэр "Tatler XFEST Хонг Конг" нэртэй тэмцээнд Хонг Конгийн XI багийг 4:1-ээр буулган авсан юм.
Гэхдээ тоглолтын үеэр талбайн эзэн баг ялагдах нь огт хамаагүй. Харин Дэлхийн аваргын аварга, найман удаагийн "Ballon d'Or"-ын эзэн, дэлхийн шилдэг хөлбөгчин Мессигийн тоглолтыг харах нь л чухал байжээ.
Энгийн хөгжөөн дэмжигчдээс гадна Хонконгийн засгийн газар хүртэл 36 настай тоглогчийг тоглолтонд оролцуулаагүйд сэтгэл дундуур байгаагаа хуваалцжээ.
Интер Майамигийн шинэ тоглогч, Мессигийн хуучин анд Луис Суарес мөн тоглолтын өмнөх хэвлэлийн бага хуралд оролцсон ч тоглоогүй бол Жорди Альба, Серхио Бускетс нар хоёрдугаар хагаст сэлгээнд суусан.
Л.Сайнаа