Жүдо бөхийн хамгийн хүнд жингийн дэлхийн 12, олимпын хоёр удаагийн аварга Тедди Ринер энэ сарын 02-04-ны өдрүүдэд болсон Парисын Их Дуулга тэмцээнээс найм дахь түрүүгээ хүртэв.
Өдгөө 34 нас зооглож буй тэрбээр өнгөрсөн жил Катарын Доха хотноо болсон ДАШТ-д маргаантай түрүүлсэн. Түүнийг жүдо сонирхогчид "Харьж байна даа" гэцгээх болсон нь тэр үеэс л эхлэлтэй. Тэр ч бүү хэл нутагтаа зохиогдох олимпын наадамд ард түмнийхээ итгэлийг дааж, сүүлийн удаа ч болов олимпын аварга болох эсэх тухай ярьцгааж байлаа.
Тэгвэл тэр "болоогүй" гэдгээ харуулж, нутагтаа зохиогдсон Их Дуулгад аваргаллаа. Түүний үнэмлэхүй амжилтыг эвдэх бөх энэ мянганд төрөхгүй гэж хүмүүс хэлцдэг.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)