Олон улсын хэмжээний мастер, жүдоч Болдын Ганхайч нь 1995 оны хоёрдугаар сарын 22-нд төрсөн, энэ жил 29 нас хүрч буй. Тэрбээр жүдо бөхөөр үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хорооны харьяалагддаг.
Парисын Их Дуулга тэмцээнд эмэгтэйчүүдийн 63 кг-д зодоглосон Б.Ганхайч Монголын багийн анхны медалийг авчирлаа. Кубын Мэрилэн Дел Торо Карвахалыг буулган авч, хүрлийн төлөө Японы Кирари Ямагүчиг ялснаар хүрэл медаль хүртлээ.
Б.Ганхайч Нэр хүнд, цар хүрээгээрээ дээгүүрт бичигддэг Их Дуулга тэмцээнээс тав дахь медалиа хүртэж буй нь энэ юм. Ийнхүү “Их Дуулга” тэмцээнээс 250 оноо чансаандаа нэмэрлэлээ.
Одоогоор дэлхийн чансааны 44-д бичигдэж байна.
Түүний амжилтаас дурдвал,
Азийн аварга шалгаруулах тэмцээнээс
- 2017 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль
- 2019 оны Ази, Номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль
- 2022 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль
Олон улсын жүдо бөхийн холбоо “Их дуулга”
- 2018 оны Дюссельдорфын Их дуулга тэмцээний хүрэл медаль
- 2019 оны Екатринбургийн Их дуулга тэмцээний хүрэл медаль
- 2020 оны Дюссельдорфын Их дуулга тэмцээний хүрэл медаль
- 2021 оны Бакугийн Их дуулга тэмцээний мөнгөн медаль
- 2024 оны Парисын Их Дуулга тэмцээний хүрэл медаль
Олон улсын жүдо бөхийн холбоо “Гран при”
- 2016 оны Улаанбаатар гран при тэмцээний мөнгөн медаль
- 2018 оны Хөххотын Гран при тэмцээний хүрэл медаль
- 2022 оны Загребийн Гран при тэмцээний хүрэл медаль
Д.Батчулуун