Олон улсын жүдо бөхийн холбооны 2024 оны цуврал "Парисын Гранд слам" тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн тэмцээнд 107 орны эрэгтэй 365, эмэгтэй 256, нийт 621 жүдоч оролцохоор мэдүүлэгт нэрээ өгсөн байна.
Энэ удаагийн тэмцээнд манай улсаас эрэгтэй 8, эмэгтэй 10 нийт 18 тамирчин оролцож байна.
Өнөөдөр манай тамирчдаас:
Эрэгтэйчүүдийн
-73кг жинд Б.Эрдэнэбаяр
-81кг жинд Г.Болор-Очир
Эмэгтэйчүүдийн
-63кг Б.Ганхайч
-70кг С.Лхагвадулам, Б.Ням-Эрдэнэ нар барилдана.
Шигшээ барилдаануудыг 00:00 цагаас "С1" телевиз шууд дамжуулан хүргэх аж.
А.Сүх
Сэтгэгдэл (15)