Өчигдөр МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав болон Тэргүүлэгч гишүүдийн төлөөлөлтэй Спортын арбитр ТББ-ын Ерөнхийлөгч Г.Батзаяа, Удирдах зөвлөлийн гишүүн Э.Золжаргал, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, Давж заалдах комиссын гишүүн Х.Бакытжан, Нарийн бичгийн дарга А.Доржсүрэн нар уулзалт зохион байгуулж өөрийн байгууллагын бүтэц зохион байгуулалт, хэрэгжүүлж байгаа ажлууд, Олон улсын Допингийн эсрэг байгууллагтай /WADA/ хэрхэн хамтарч ажиллаж байгаа мэдээллийг дэлгэрэнгүйгээр өглөө.
Уулзалтаар талууд харилцан мэдээлэл солилцож үндэсний бөхийн тамирчид допингийн болон бусад зөрчлүүдэд холбогдох эрсдлийг багасгах мөн Үндэсний их баяр наадмын тухай хууль, Биеийн тамир спортын тухай хууль, Допингийн эсрэг үндэсний дүрэмд зохих өөрчлөлтийг оруулах зайлшгүй шаардлагатай байгааг илэрхийлсэн юм.
МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав “… допингийн зөрчил гаргасан бөхчүүдийн талаарх мэдээлэл… ” - ийг Спортын арбитр ТББ, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага, бөхчүүдийн өмгөөлөгч нар зөрүүтэй өгч байгаад анхаарал хандуулж ажиллах байдал үүсч байгаа тул дээрх байгууллагын удирдлага төлөөллүүд, өмгөөлөгч нарыг хамруулсан нээлттэй уулзалт хийн бодит мэдээллийг олон нийт, бөх сонирхогч, бөхчүүд тамирчдад хүргэх шаардлагатай байгааг хэлсэн байна.
Мөн Спортын арбитрийн хурлуудыг нээлтэй хийх, хурлаас гарсан шийдвэрийг олон нийтэд заавал мэдээллэж ажиллаж байх саналууд гаргасныг Спортын арбитр ТББ хэрэгжүүлж ажиллах боломжийг судлаж хариуг өгөхөө илэрхийллээ.
Сэтгэгдэл (5)