Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээний 2024 оны эхний их дуулга, Парисын их дуулга өнөөдөр эхэлж буй. Гурван өдөр үргэлжлэх уг тэмцээнд дэлхийн 110 орны 661 тамирчин оролцоно.
Тэдгээрээс Монголын шигшээ багийн 18 тамирчин байна. Долоо хоногийн өмнө Одивелас хотод болсон Португалын Гран При тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Б.Гончигсүрэн, Г.Наранцэцэг нар их дуулгад зодоглоно.
Эрэгтэй:
-60 кг - Э.Ариунболд
-60 кг - Э.Сумъяабазар
-66 кг - Б.Эрхэмбаяр
-66 кг - Ё.Басхүү
-73 кг - Б.Эрдэнэбаяр
-90 кг - Г.Алтанбагана
-81 кг - Г.Болор-Очир
-100 кг - Б.Гончигсүрэн
Эмэгтэй:
-48 кг - Г.Наранцэцэг
-48 кг - Б.Баасанхүү
-52 кг - Л.Сосорбарам
-52 кг - Б.Уранзаяа
-57 кг - Л.Энхрийлэн
-63 кг - Ц.Энх-Оргил
-63 кг - Б.Ганхайч
-70 кг - Б.Ням-Эрдэнэ
-70 кг - С.Лхагвадулам
-78 кг - О.Хүслэн
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)