"Формула 1"-ийн долоон удаагийн аварга Льюис Хэмилтон Мерседесийг орхиж, 2025 оны улиралд Феррарид нэгдэнэ гэж багууд пүрэв гарагт зарлалаа. Мерседес хуучнаар Х хуудаснаа хийсэн мэдэгдэлдээ, багтай 2025 оныг дуустал гэрээлсэн байсан Хэмилтон өнгөрсөн жил гэрээнээсээ чөлөөлөх сонголтыг идэвхжүүлсэн гэж мэдэгджээ.
Энэ хооронд Ферраригаас Британи нисгэгчийг олон жилийн гэрээгээр багтаа элсэнэ гэдгийг дуулгав. Хэмилтон Мерседесийн цахим хуудаснаа хийсэн мэдэгдэлдээ, "Би энэ багт гайхалтай 11 жилийг өнгөрүүлжээ. Бид хамтдаа амжилтад хүрсэндээ маш их бахархаж байна. Мерседес 13 настайгаас минь хойш амьдралын нэг хэсэг байсан. Энэ бол миний өссөн газар болохоор явах шийдвэр гаргах нь миний хувьд хамгийн хэцүү байсан. Гэхдээ миний хувьд энэ алхамыг хийх цаг нь болсон. Би шинэ сорилттой тулгарсандаа баяртай байна" гэжээ.
Өдгөө 39 настай тэрбээр Майкл Шумахертэй хамт дэлхийд хамгийн олон түрүүлсэн амжилтыг эзэмшдэг. Тэр 2007 онд "McLaren"-д карьераа эхлүүлсний дараа 2013 онд Мерседес багт элссэн.
Л.Сайнаа