Олон улсын олимпын хороо өнгөрсөн сард томоохон гэрээ үзэглэсэн нь Олимпын наадам түүхэндээ анх удаа шар айрагны брэндтэй хамтран ажиллах болсонтой холбоотой.
Тодруулбал, ОУОХ Их Британийн Лондон хотноо "AB InBev" шар айрагны компанитай дээрх гэрээнд гарын үсэг зуржээ. Уг гэрээ 2028 онд АНУ-ын Лос Анжежес хотод болох олимпын наадмын үеэр ч хүчин төгөлдөр байх гэнэ.
Энэ үеэр ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах спорт, шар айраг хоёр хэрхэн уялддаг талаар ярьжээ. Бах "Спортын баяр баясгалан, амьдралын амар амгалангийн тухайд би бусад адил бодолтой. Бидний өнцгөөс харахад энэ хамтын ажиллагаа төгс тохирч байна" гэжээ.
ОУОХ-ноос мэдээлснээр, "Токио 2022 зуны олимпын наадмыг гурван тэрбум гаруй хүн үзсэн байна. Ийм арга хэмжээг ивээн тэтгэх нь томоохон брэндүүдийн хувьд ариун үйл явдал" гэв. "AB InBev" бол "Coca-Cola", "Visa", "Deloitte" зэрэг олимпын хамгийн өндөр түвшний ивээн тэтгэгч болох "The Olympic Partner" (TOP) хөтөлбөрт хамрагдсан хамгийн сүүлийн үеийн компани юм.
Шар айрагны компаниудын хувьд спорт үр өгөөжтэй зах зээл байсаар ирсэн. "Sportcal" маркетингийн үйлчилгээний 2018 оны тайланд дэлхийн шилдэг 30 архины брэндтэй спортыг идэвхтэй ивээн тэтгэх 281 гэрээ хийгдсэн нь өнөөгийн байдлаар нийтдээ 764.5 сая долларын өртөгтэй байна. Сонирхуулахад, "AB InBev" ОУОХ-той хийсэн гэрээнийхээ мөнгөн дүнг нууцалсан аж.
Л.Сайнаа