ОХУ-ын уран гулгагч Камила Валиева эрхийг дөрвөн жилээр хасч, 2021 оны 12 дугаар сараас хойш хүртсэн медалиудыг нь хураан удаах байруудыг нэхэн шагнахаар болсонтой холбогдуулан ОХУ-ын багийн оноог хасч, улмаар АНУ-ын баг олимпын наадмын алт, Японы баг мөнгөн медаль хүртэв.
Оноо буурсан ОХУ-ын баг гуравдугаар байрт үлджээ. Гэвч энэ шийдвэртэй дөрөвдүгээр байрт байсан Канадчууд санал нийлэхгүй байгаагаа мэдэгдсэн.
Өөр нэг асуудал нь Валиева 2022 оны Европын уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд нэгдүгээр байрт шалгарсан явдал байв. Эрхээ хасуулснаар түүний алтан медалийг нутаг нэгт найк Анна Щербаковад өгөхөөр болжээ.
Түүнчлэн тус тэмцээний гуравдугаар байрт орсон тэдний найз Александра Трусова мөнгөн медаль хүртэхээр болов.
Л.Сайнаа