17-р жарны модон Луу жилийн сар шинийн баярт зориулсан таван аваргын нэрэмжит үндэсний бөхийн барилдаан Булган аймгийн Биеийн тамир спортын газарт боллоо.
Уг барилдаанд Улсын даян аварга Н.Батсуурь, аварга О.Хангай, Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ нараар манлайлуулсан 96 бөх хүч үзэв.
Уг барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангай түрүүлж Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат улсын начин Д.Амарсайхан үзүүрлэлээ.