Сүүлийн үед төдийлөн "Бөхийн өргөө"-эд харагдахгүй байгаа Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат бөх Улсын начин Э.Батмагнайг дэмжигчид нь хүлээсээр...
Түүнийг бэртэлтэй байгаа гэх мэдээлэл бий. Өнөө жилийн Улсын баяр наадамд хоёр давсан тэрбээр есдүгээр сарын 10-нд болсон Монгол улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 97 жилийн ойд зориулсан, "Нутгийн Буян" группийн нэрэмжит, намрын нээлтийн барилдаанд зодоглосон. Тэгэхдээ хоёрын даваанд Төв аймгийн арслан П.Эрхэмжаргалд унасан юм.
Түүний дараагаар буюу хамгийн сүүлд тэр Үндэсний алтан цомын төлөөх барилдааны С хэсэгт Баянхонгор аймаг - Төв аймаг өрсөлдөөнд зодоглож, нэг даваа авсан. Тэгвэл тэр Сар шинийн барилдаанд зодоглохоор болж, бэлтгэлээ хангаж байгаа гэнэ шүү.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)