ОХУ-ын уран гулгалтын тамирчин Камила Валиева-г допингийн хэргээр 4 жилийн хугацаанд тэмцээн уралдаанаас хасахаар шийдвэрлэлээ.
Тэгэхдээ түүнээс анх анх допинг илэрсэн гэх 2021 оны 12 дугаар сараас эхлэн тоолж эхлэх юм. Улмаар түүний эрх 2025 оны сүүлээр сэргэх юм.
Өдгөө 17 настай түүний 2021 оноос өнөөдрийг хүртэл цуглуулсан шагналуудыг хүчингүйд тооцож, удаах байруудыг нэхэн шагнах гэнэ. Дээрх хугацаанд тэр багаараа олимпын, ганцаараа Европын аварга болсон билээ.
Л.Сайнаа