Мэргэжлийн сүмогийн Хацү башё өндөрлөлөө. Тус башёд ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 13 даваа, хоёр унаатайгаар түрүүллээ. Тэрбээр өчигдөр озеки Киришима Б.Лхагвасүрэнг давснаар сэкиваке Котоновакатай нэмэлт барилдаан хийж, ялснаар Япон эзэн хааны цомыг гардан авлаа. Түрүү бөх Тэрүнофүжи өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-нд Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн юм. Бусад монгол бөхчүүдийн тухайд, озеки Хошёорюү С.Бямбасүрэн, Киришима Б.Лхагвасүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил даваатай башёг өндөрлүүллээ.