Олон улсын жүдо бөхийн холбооны 2024 оны анхны цуврал "Гран-При" тэмцээн Португал улсад зохион байгуулагдлаа. Энэ удаагийн тэмцээнд 90 орны эрэгтэй 344, эмэгтэй 280, нийт 624 жүдоч хүч үзлээ.
Манай улсаас эрэгтэй 8, эмэгтэй 7 тамирчин оролцов. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48кг жинд ОУХМ Г.Наранцэцэг хүрэл медалийн эзэн болсон. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйтэйчүүдийн -100 кг жинд ОУХМ, аймгийн начин Б.Гончигсүрэн Япон улсын тамирчинг цэвэр ялж хүрэл медаль хүртэв.
Ингэснээр манай упс хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар 90 орноос 15-р байрт бичигдэж энэ удаагийн "Гран при" тэмцээнийг өндөрлүүллээ.
А.Сүх
Сэтгэгдэл (2)