Олон улсын жүдо бөхийн холбооны 2024 оны анхны цуврал "Гран-При" тэмцээн өнөөдөр Португал улсад эхэлнэ. Энэ удаагийн тэмцээнд 90 орны эрэгтэй 344, эмэгтэй 280, нийт 624 жүдоч оролцохоор мэдүүлэгт нэрээ өгсөн байна.
Энэ удаагийн тэмцээнд манай улсаас эрэгтэй 8, эмэгтэй 7 тамирчин оролцож байна.
Өнөөдөр манай тамирчдаас:
Эрэгтэйчүүдийн
-60кг Э.Ариунболд, Э.Сумъяабазар,
-66кг Б.Эрхэмбаяр, Ё.Басхүү
Эмэгтэйчүүдийн
-48кг Г.Наранцэцэг, Б.Баасанхүү,
-52кг Л.Сосорбарам,
-57кг Л.Энхрийлэн нар барилдана.
Шигшээ барилдаануудыг 01:00 цагаас "С1" телевиз шууд дамжуулан хүргэх аж.
А.Сүх
Сэтгэгдэл (1)