Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид Австрид хийсэн хамтарсан бэлтгэлээ дуусгаад, шинэ оны эхний тэмцээндээ оролцохоор Португалд очлоо. Португалын гранприд 92 орны 644 тамирчин зодоглоно.
Маргааш эхлэх тус тэмцээнд манай улсаас эрэгтэй найм, эмэгтэй долоон тамирчин өрсөлдөхөөр мэдүүлэг өгчээ. Гранпри ангиллын тэмцээнд 92 орон оролцож байгаа нь дээд амжилт ажээ.
Маргааш манай бөхчүүдээс 60 кг-д Э.Ариунболд, Э.Сумъяабазар, 66 кг-д Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, 48 кг-д Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 57 кг-д Л.Энхрийлэн нар барилдах юм.
Медалийн төлөөх барилдааныг уламжлал ёсоороо С1 телевиз орон даяар шууд дамжуулна.