Ардын хувьсгалын түүхт 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар дөрөв давсан 32 бөхөөс допингийн шинжилгээ авахад түрүү бөх М.Бадарчаас зөрчилтэй бодис илэрч, улмаар дөрвөн жил барилдах эрхээ хасуулаад буй.
Үүний дараагаар өөрийгөө допинг хэрэглээгүй гэж мэдэгдсэн М.Бадарч Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын шүүхийн дэргэдэх допингийн давж заалдах комисст хандаж, өөрөөсөө сэргээш илэрсэн эсэхийг нягтлан шалгаж, хянан шийдвэрлүүлэх хүсэлт өгсөн юм.
Уг хүсэлт гомдлыг Спортын арбитрын шүүхийн шийдвэр гаргаж, Допингийн эсрэг үндэсний төвтэй уг асуудлаар уулзалт зохион байгуулсан тухай өмнө нь мэдээлж байв. Ингээд М.Бадарчийн асуудлаарх спортын арбитрын урьдчилсан хуралдааныг энэ сарын 23 буюу өнөөдөр хянан, хэлэлцэж байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (18)