Алабамагийн их сургуулийн гольчин, 20 настай Ник Данлап Калифорнийн Ла Квинта дахь "PGA West" гольфын талбайд Ням гарагт болсон "American Express" тэмцээнд түрүүлжээ.
Данлап хоёрдугаар байрт орсон Өмнөд Африкийн мэргэжлийн Кристиан Безуйденхоутаас нэг цохилтоор илүү байв. Тэдний хэн 29-өөс доош оноо авсан нь хоёрдугаар байрт орохоор байлаа.
Гэсэн хэдий ч тэрбээр олон тооны гольф тоглогчдыг ялсан ч сонирхогчийн статусын улмаас 1512000 ам.долларын шагналыг авч чадахгүйд хүрээд байна. Харин үүний оронд дэд аварга Безюйденхоут нэгдүгээр байрын шагналыг авах гэнэ. Мөн гуравдугаар байрын төлөө өрсөлдсөн гурван тоглогч хоёрдугаар байрын шагналыг хувааж авах ажээ.
"Өнөөдөр би маш их зүйлийг сурсан. Энд байгаадаа маш их баяртай байна" гэж Данлап өмнө нь X дээр "PGA Tour" хуудсанд нийтэлсэн ярилцлагадаа хэлэв.
Данлап бол 1991 онд залуу Фил Микелсон Тусоны нээлттэй тэмцээнээс хойш PGA Tour тэмцээнд түрүүлсэн анхны сонирхогч юм. Данлап мөн 1910 оноос хойшх аялан тоглолтонд түрүүлсэн хамгийн залуу сонирхогч юм.
Л.Сайнаа