Жем Интернэшнл ХХК - GEM International LLC групп үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хороо, “Од” групп, "Их Монгол" Сан, “Эм Жи Ө” транс ХХК, "Ховд" дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Заамар Өгөөмөр Хайрхан” ХХК, “Дорнын Өртөө” ХХК, “Нью План” ХХК, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын начин Доржхандын Хүдэрбулга үзүүрлэв.
Ингэснээр О.Хангай аварга Бөхийн өргөөн дэх 29 дэх түрүүгээ хүртлээ. Мөн Харцага цолны хүндэтгэлийн барилдаанд 2 дахиа түрүүлсэн юм. Анх тэрбээр 2018 онд түрүүлж байлаа.
Дөрөвт Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Макс” групп, “Эвсэг” ХХК, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын начин Б.Лхагвадорж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх, аймгийн арслан У.Батцоож нар шалгарлаа.
Наймд улсын гарди Ц.Бямба-Отгон, улсын харцага Х.Гантулга, улсын харцага Г.Бадрах, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар үлдэв.
Цолныхоо хүндэтгэлийн барилдаанд хүрэлцэн ирсэн Монгол улсын харцага цолтой бөхчүүдэд “Жем интернэшнл” групп болон гэр бүл, үр хүүхдүүд, нутгийн ахан дүүс, найз нөхөд, бөхийн дэвжээдээс хүндэтгэл үзүүлж, баяр хүргэсэн юм.
Дараагийн барилдаан хоёрдугаар сарын эхээр Сар шинийн баярт зориулсан цуврал барилдаануудаар үргэлжилнэ.