Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын цанын холбоо, Биеийн тамир, спортын газар хамтран Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Г.Баатарын нэрэмжит "Цанын улсын аварга шалгаруулах тэмцээн-2024"-ийг зохион байгуулах гэж байна.
Тэмцээн хоёрдугаар сарын 4-6-ны өдрүүдэд Булган аймгийн Булган суманд болох юм.