ОХУ-ын талбайн теннисний шинэ од, 16 настай Мирра Андреева өнгөрсөн лхагва гарагт "Australian Open" тэмцээнд дуулиан тарьлаа.
2007 онд мэндэлсэн тэрбээр дэлхийн чансааны зургадугаар байрт бичигдэж буй Их дуулга тэмцээнд гурван удаагийн шигшээ тоглолтод шалгарсан тамирчинг 6:0, 6:2-оор хожиж, карьерийнхаа анхны шилдэг 10-т шалгарах үр дүнг үзүүлжээ.
Оросын Красноярск мужид мэндэлсэн тэрбээр одоо Францын Канн хотод амьдардаг. Түүний ээж Раиса теннисчин. Эцэг Александр нь түүнтэй нэг өдөр төрсөн. Том эгч Эрика Андреева нь мөн теннисчин. Тэд хоёулаа Красноярск хотод төрж, дараа нь Москвад амьдарч, суралцсан ажээ.
Л.Сайнаа