УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр болж байв.
Гэвч шүүх хуралдаанд нэр бүхий гэрч нарыг оролцуулах шийдвэр гарсан тул шүүх хурлыг өчигдөр буюу нэгдүгээр сарын 18-ны өдөр товлосон байсан ч дахин хойшлуулсан юм. Тодруулбал, шүүх хурал өнөөдрийн 13 цаг 30 минутад эхлэх аж.
Нийслэлийн прокурорын газраас Б.Энх-Амгалан, ЕТГ-ын дарга асан З.Энхболд нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн гурав (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн юм.
Сэтгэгдэл (1)