Берлиний Эрүүгийн шүүхийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр теннисчин Александр Зверев эмэгтэй хүний биед хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгагдаж, энэ оны дундуур шүүгдэхээр болжээ.
Түүнийг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шүүхийн мэдэгдлийн дагуу "2020 оны тавдугаар сард Берлинд болсон маргааны үеэр эмэгтэй хүний бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан" гэж буруутгаж байгаа юм.
Уг мэдэгдэлд 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр түүнд 450,000 евро буюу 478,000 ам.долларын торгууль ногдуулсан гэж мэдэгджээ. Тэрбээр энэ мэдэгдлийг няцааж, давж заалдах гомдол гаргасан нь хэргийг Берлиний дүүргийн шүүхэд хянан хэлэлцэхэд хүргэв.
Шүүхийн хэвлэлийн төлөөлөгч мягмар гарагт CNN-д хэлэхдээ, шүүх хурал тавдугаар сарын 31-нд эхэлж найм хоног үргэлжилнэ гэв.
Гэхдээ Берлиний Тиергартен дүүргийн шүүх өөрөөр шийдээгүй тохиолдолд Зверев шүүх хуралд оролцох шаардлагагүй гэж шүүхийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв. Хэрэв тийм бол энэ нь тавдугаар сарын 26-аас зургадугаар сарын 9-ний хооронд болох Францын нээлттэй тэмцээнд Зверев оролцох боломжтой болно.
Л.Сайнаа