Өнгөрөгч 12 дугаар сарын 07-ны өдөр болсон Ургацын баярын барилдаанд Улсын заан Б.Серик зохисгүй үйлдэл гаргаж, улмаар нэг жилээр эрхээ хасуулаад байв. Гэвч түүний уучлал хүссэн болон бичгээр гомдол гаргасныг үндэслэн МҮБХ-оос зургаан барилдаанд хөлийн цэц хийлгэн барилдах эрхийг нь сэргээхээр болсон гэх яриа олон нийтийн дунд тархаад байлаа.
Бид энэ талаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжаваас тодруулахад, "Ёс зүйн болон допингийн зөрчил гаргаж, барилдах эрх нь түдгэлзээд байгаа бөхчүүдээс нэг ч бөхийн барилдах эрх сэргээгүй. Дүрэм, журмын хүрээнд ажиллаж байна" гэсэн мэдээллийг өглөө.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (4)