Катарын нийслэл Доха хотноо энэ сарын 12-ноос хоёрдугаар сарын 10-ны хооронд зохион байгуулж буй хөлбөмбөгийн Азийн цомын тэмцээний хэсгийн шатны эхний тойргийн тоглолтод үргэлжилж байна.
А хэсэгт Катарын шигшээ баг Ливаны шигшээг 3:0-ээр ялж, хэсгээ тэргүүлж эхлэв. Харин өөр тоглолтод БНХАУ-ын шигшээ Тажикстантай тэнцэж, хэсгийг удааллаа. В хэсэгт Австралийн шигшээ баг Энэтхэгийн шигшээг 2:0-ээр ялж, хэсгээ тэргүүлж байгаа бол Укбекстаны шигшээ Сирийн шигшээтэй тэнцээд байна.
С хэсэгт Арабын Нэгдсэн Эмиратын шигшээ Хонг Конгийг 3:1-ээр, Иран Палистины шигшээг 4:1-ээр тус тус ялж, хэсгийн эхний хожлоо хүртлээ. Харин D хэсэгт өрсөлдөж буй Японы шигшээ баг Вьетнамыг 4:2-оор, Иракын баг Индонезийг 3:1-ээр илүүрхэж, хэсгээ тэргүүлэв.
Е хэсэг Өмнөд Солонгосын хүчирхэг баг Бахрейны шигшээ 3:1-ээр, Йорданы шигшээ баг Малайзын багийг 4:0-ээр илүүрхэн, эхний хожулуудаа авлаа. Тэмцээний F хэсгийн тоглолтууд өнөөдөр болно.
Азийн цомын тэмцээнийг 2023 оны 6-7 дугаар сард БНХАУ-д зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч тус улсад шинэ төрлийн коронавирусний халдвар дэгдсэн тул Хятадын тал тэмцээнийг зохион байгуулахаас татгалзжээ. Ингэснээр Катар улс 2024 онд Азийн цомын тэмцээнийг зохион байгуулахаар болж хойшлогдсон байна. 2019 онд АНЭУ-д болсон Азийн цомын тэмцээнд Катарын шигшээ баг түрүүлсэн юм.