Өнгөрөгч 12 дугаар сарын 07-ны өдөр болсон Ургацын баярын барилдаанд Улсын заан Б.Серик зохисгүй үйлдэл гаргаж, улмаар нэг жилээр эрхээ хасуулаад байв. Гэвч түүний уучлал хүссэн болон бичгээр гомдол гаргасныг үндэслэн МҮБХ-оос зургаан барилдаанд хөлийн цэц хийх үүрэг өгч, барилдах эрхийг нь сэргээхээр болсон гэх мэдээлэл тараад байсан юм.
Өнгөрөгч ням гарагт түүний зургаа дахь удаагийн хөлийн цэцийн үүрэг дуусч, барилдах эрхийг сэргэсэн гэж хэвлэлүүд мэдээлсээр байна.
Улсын заан Б.Серик өөрийн цахим хуудастаа "Алдар хүндийг 20 жил хичээж босгодог. Харин унахдаа тулбал таван минут л хангалттай. Зургаан барилдааны турш хөлийн цэц хийж үзлээ. Бас л чанга ажил байна" гэсэн юм. Мөн тэрбээр хэдэн жилийн дараа нутагтаа хөлийн цэц хийнэ гэдгээ мэдэгдсэн.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)