БНСУ-д мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-14-нд болсон юм. Энэхүү тэмцээнд 16 орны 88 тамирчин өрсөлдсөн байна. Мөн Монгол Улсаас Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Ч.Мандахбаяр, Н.Сэлэнгэ, Б.Баярмаа, Д.Отгонхүү нар оролцоход Н.Хэрлэн алтан медаль хүртлээ. Тэрбээр дэлхийн цомын хоёр дахь медалиа гарджээ.
Монголын мөсөнд авирагчид Дэлхийн цомын тэмцээнд 2012 оноос анхлан оролцоход хоёр хүрэл медаль хүртсэн нь Н.Хэрлэн, Ч.Мандахбаяр нар байсан гэдгийг Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.