Улсын заан Б.Серик 12 дугаар сарын 07-ны өдрийн барилдаанд өөрийн гаргасан зохисгүй үйлдлийнхээ төлөө шийтгэл хүлээгээд буй. Түүний барилдах эрхийг нэг жилээр хассан. Гэвч түүнийг зургаан барилдаанд хөлимйн цэц хийвэл шийтгэлийг нь хөнгөлнө гэх яриа бий. уг яриа ч үнэн болох шиг боллоо.
Тэрбээр "Алдар хүндийг хорин жил хичээн байж босгодог ч унахдаа тулбал таван минут л хангалттай. Жич, ажлын сүүлийн өдөр, зургаан барилдаанд хөлийн цэц хийж үзлээ. Туслахаар ажиллаж үзлээ, бас л чанга ажил байна шүү. Тэр тусмаа сумын заанд 600 гаруй сумын заан энд тэнд тачигнаад, уран, хурдан шуурхай гэж. Нүд салгахгүй харах бас чанга шүү. Зэрэг унах, бариа зөрөө, барьц авах гээд ахаа ийм байсан шүү дээ гээд ирэхэд нээрээ л өөрөө барилдаж байгаа юм шиг эвгүй юм байна лээ. Цэц засуул ямар бэ гэдгийг ойлгосон зургаан барилдаан байлаа. Нутгийнхаа наадамд хэдэн жилийн дараа хөлийн цэц хийнэ ээ. Туршлага аймар шүү. Бас манай бөхчүүд хөлийн цэц хийж болдог бол зүгээр сар болгон болдог сумын заанд өөрийн хүсэлтээр нэг хийж үзээрэй гэж хүсье. Тэнд л ганган барилдаан болдог юм байна лээ" хэмээв.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)