МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн "Бүх Одод-2024" Холимог Оддын тоглолтод воллейболын спортын мастер, Өмнөговь Шанх Транс багийн тоглогч Б.Батсуурь оролцлоо.
Бие халаалтын үеэр цагираган дээрээс довтолж, хөгжөөн дэмжигчдийг шуугиулсан. Түүнийг харахаар ирсэн олон хүмүүс байсныг дурдах нь зүйтэй болов уу. Талбайн тайлбарлагч "Look TV" багийн тоглогч Баттөрийн Батсуурь гэж зарлахад ордон дүүрэн хөгжөөн дэмжигчид чанга дуу, алга ташилтаар угтан авсан юм. Тэрээр цагираган дээрээс довтолж, тоглолтын эхний оноог авсан.
Тэрбээр тоглолтод нийт 14 самбар бүртгүүлж,мэргэжлийн тамирчдын үзүүлдэг статистикийг хийсэн. Тоглолтын завсарлагаанаар түүнийг талбайд урьж, "Slam Dunk"- хийлгүүлж, үзэгч хөгжөөн дэмжигчдийг дахин нэг суудлаас нь өндөлзүүлсэн. Холимог Оддын тоглолтын "ОД" нь "Ferrari" Баттөрийн Батсуурь байлаа. МВХ-ны Үндэсний Дээд Лигийн финалд Өмнөговь Шанх Транс багтайгаа хамт шалгарч үлдээд буй Батсуурьтаа амжилт хүсье!