МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн "Бүх Одод-24" Холимог Оддын тоглолтод эх орныхоо нэрийг Европ тивийн хөлбөмбөгт цуурайтуулж яваа Г.Ганбаяр хүрэлцэн ирж, оролцлоо. Тэрээр Словакын хөлбөмбөгийн лигийн Комарно клубт тоглодог. Г.Ганбаяр Холимог Оддын тоглолтод 14 минут тоглохдоо сагсан бөмбөгийн ур чадвараа олон нийтэд харуулж чадсан.
Тэрбээр оноо авахаас гадна самбараас бөмбөг авах, оновчтой дамжуулалт өгөх гээд талбайд бүгдийг хийж байсан билээ. Ордонд цугласан хөгжөөн дэмжигчид түүний ур чадварыг гайхна. Холимог оддын тоглолтын "ОД" нь Г.Ганбаяр байлаа.
Тэрбээр Холимог Оддын тоглолтын цагираган дээрээс довтлох тэмцээнд оролцож, мэргэжлийн тамирчдаас дутахааргүй үзүүлбэрүүдийг үзүүлж, аваргаар тодорсон юм. Монголын Хөлбөмбөгийн шигшээ багийн довтлогч Ганболдын Ганбаяртаа амжилт хүсье!