Өвлийн аялал жуулчлалын хүрээнд "Winterland Ice Festival 2024" арга хэмжээ Архангай аймагт эхэллээ.
Архангай аймгийн ЗДТГ-аас БОАЖЯ-ны дэмжлэгтэйгээр жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Тамирын жавар” мөсний баярын арга хэмжээг энэ жилээс эхлэн WINTERLAND ICE FESTIVAL болгон өргөжүүлжээ.
Архангай аймгийн аялал жуулчлалын холбоо, ARA complex-тэй хамтран гурван өдрийн турш монгол өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, аялал жуулалыг хөгжүүлэх, орон нутгаа сурталчилах зорилготойгоор зохион байгуулж байна.
Л.Сайнаа