Хорватын нийслэл Загреб хотноо чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээн эхэллээ. 2024 оны цувралын эхний тэмцээнд манай улсаас гурван тамирчин зодоглож буй.
Тэгвэл эрэгтэйчүүдийн 61 кг-д дэлхийн аваргын хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр алтан медалиар Монголын тамирчдын медалийн салхийг хагаллаа.
Тэрбээр эхлээд Пуэрто Рикогийн тамирчин Жозеф Силваг 11-өөр ялсан бол дараагийн тойрогт Азербайжаны бөх Алиаббас Рзазадэг цэвэр ялж финалд шалгарсан юм. Харин алтан медалийн төлөөх барилдаанд Украины Андрей Жэлепийг 9:2-оор илүүрхэж Загребын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүллээ. Түүний хувьд АНУ-д амьдарч байгаа юм.
Дэлхийн чансааны оноо олгох тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-д гавьяат тамирчин Д.Отгонжаргал, 68 кг-д олон улсын хэмжээний мастер Э.Дэлгэрмаа нар барилдана.
Сэтгэгдэл (1)