Английн хөлбөмбөгийн "Гримсби Таун" багийн ирээдүйтэй өсвөрийн тоглогч Кэмерон Уолш 16 насандаа автын осолд орж, таалал төгсөв. Хэрэг явдал өнгөрөгч бямба гарагт Английн зүүн хэсэгт орших Линкольншир дэх Тетни Лок гэдэг газарт болжээ.
"Кэмерон Уолш бол GTFC академийн салшгүй нэг хэсэг байсан. Түүний энэ тоглоомонд дурлах хүсэл, хэний маргашгүй авъяас чадвар нь түүнийг багийнхан, дасгалжуулагчид болон Гримсби Тауны гэр бүлийнхний хамгийн их хайртай хүн болгосон" гэж клуб өөрийн цахим хуудаснаа мэдэгджээ.
Линкольнширийн цагдаагийн газраас хэлэхдээ, амиа алдсан хүмүүсийн нэрийг зарлаагүй байгаа ч орон нутгийн болон үндэсний хэвлэлүүд тэдний дотор Камерон болон түүний Дэйв Уолш байсан гэжээ. Тэдний сууж явсан машин нь замаас гарч усанд живсний улмаас нас барсан гэх мэдээлэл буй.
Камерон, Дэйв хоёрын тоглож байсан сонирхогчийн хөлбөмбөгийн клуб Клиторпес Таун аав хүү хоёрт хүндэтгэл үзүүлсэн байна.
Анх 2017 онд Камерон Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд Саут Шилдстэй хийсэн "FA Vase"-ийн шигшээ тоглолтод Клиторпэс Тауны сахиус тоглогчоор нэрлэгдэж байв. Багийнхан нь түүнийг дэлхийн шилдэг тоглогчдын нэг болно гэдэгт итгэлтэй байсан юм.
Л.Сайнаа