Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё энэ сарын 14-нд Токио хотод эхэлнэ. 2024 оны анхны башёгоор шинэ аваргатай болж магадгүй гэдгээрээ онцлогтой. Тодруулбал, 2023 оны арван нэгдүгээр сарын тэмцээнд хоёр дахь түрүүгээ авсан озэки Киришима ёкозүна цолны төлөө барилдах юм.
Түүний хувьд түрүүлэх, эсвэл 13-аас дээш даваа авах даалгавартай. Хэрвээ энэ даалгаврыг биелүүлж чадвал тэр бээр Японы мэргэжлийн сүмогийн 74, Монголоос төрсөн зургаа дахь аварга болох юм. Түүнчлэн нурууны гэмтлийн улмаас сүүлийн гурван башёд зодоглоогүй Тэрүнофүжи барилдана.
Түүнийг Ёкозүнагийн зөвлөлөөс барилдуулах хүсэлтэй байгаа юм. Гэхдээ тулган шаардаагүй. Гэвч Хацү башёд барилдахгүй бол гуравдугаар сарын тэмцээнд зодог тайлах эсэхээ шийдэх болно шүү гэсэн сануулга өгсөн байдаг.
Сэтгэгдэл (1)