Хөлбөмбөгийн шилдэг тоглогчдын нэг гэгддэг Германы домогт тоглогч Франц Беккенбауэр 78 насандаа таалал төгслөө. Тэрээр 1974 онд Баруун Германы багийн ахлагчийн хувиар ДАШТ-д түрүүлж, 1990 онд багаа дасгалжуулж дахин цом өргөсөн билээ.
Хамгаалагчийн байрлалд тоглодог байсан Беккенбауэр Байерн Мюнхений төлөө 582 удаа тоглосон байдаг. "Der Kaiser" хочтой тэрээр тоглогчийн хувьд 1972 онд Европын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог "Ballon d'Or" шагналыг хоёр удаа хүртсэн.
Беккенбауэр 1966 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод Английг 4:2-оор хожсоны дараа жигүүрийн хамгаалагч болжээ. Улмаар 1966 оны ДАШТ-д 20-хон настайдаа дөрвөн гоол оруулж, тэмцээний шилдэг залуу тоглогчийн шагналыг хүртэж байжээ. Тэрээр Баруун Германы төлөө 103 удаа тоглосон.
Л.Сайнаа