Шинэ он дөхөх бүрий аманд аялагддаг нэгэн дууны орчуулгыг Хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэ цахим хуудаснаа нийтэлж байсныг уншигчдадаа нэхэн сануулан хүргэж байна.
Крисмас хэмээх Зул сарын баярын тухай хамгийн алдартай дуу аанай л бүтэлгүй хайрын тухай гунигт дуу ажээ.
"Лааст Крисмаас, Ай гэйв юү май хаарт" гэхээр ая нь шууд толгойд чинь орж ирж байгаа биз. Яг үнэндээ энэ дуу бол Крисмасын тухай дуу ч биш, зүгээр л тэр үед тохиосон золгүй явдлын тухай, бүтээгүй хайрын тухай дуу юм.
Баяраар байнга явахаар нь дагаж дуулдаг дууныхаа үгийг бүгдээрээ мэдэж байхын тул хамтдаа орчуулцгаая.
Last Christmas, I gave you my heart – Өнгөрсөн Зул сарын баяраар дуулагч этгээд дуулуулагч этгээдэд хайраа өгчээ.
But the very next day you gave it away – Маргааш нь тэгтэл нөгөөх нь хайрыг нь шууд хаяв. Нэг шөнийн настай хайр байж.
This year, to save me from tears – Энэ жил мань эр их уйлмааргүй, нулимсаа гамнамаар байгаа аж.
I’ll give it to someone special – Тийм учраас хайраа өөр хүнд өгнө гэнэ. (чадах уу?)
Once bitten and twice shy – Англи хэл сурч байгаа залууст бол их чухал зүйр үг. Үгчилбэл, “нэгэнтээ хазуулсан бол хоёр дахь удаагаа ичнэ” буюу “хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ ээ” гэдэгтэй дүйх юм даг уу даа.
But you still catch my eye – Энэ ерөөс дууны цөм үг - “Чи миний харцыг татсан хэвээр”. Би хайраа өөр хүнд өгнө, чи намайг гомдоосон зовоосон гээд байгаа атлаа яг үнэндээ татагдсан хэвээр аж. Дургүй нь хүрээд хаячихсан бол энэ дуу төрөхгүй байсан байх. Дурлал хайрын цог унтраагүй учраас дуулаад байна.
Tell me, baby, do you recognize me? – Надад хэл дээ, таньж байна уу? (эрхбиш таньж л байгаа байлгүй)
Well, it’s been a year, it doesn’t surprise me (Merry Christmas) – Бүтэн жил өнгөрч, гэхдээ би гайхахгүй, Чамд зул сарын баярын мэнд хүргэе ээ.
I wrapped it up and sent it – Өнгөрсөн Зул сарын баяраар мань эр нэг бэлэг боогоод илгээж.
With a note saying, “I love you” – Зүгээр ч үгүй тэрэн дээрээ “Би чамд хайртай” гэж бичиж.
I meant it – Тэр "Би чамд хайртай" гэж бичсэн нь тоглоогүй, маяглаагүй, яг үнэнээсээ бичсэн юм гэнэ дээ.
Now I know what a fool I’ve been – Одоо бодох нь ээ би гэж үгүй мөн тэнэг, гэнэн нөхөр байжээ
But if you kissed me now, I know you’d fool me again – Гэхдээ чи намайг яг одоо үнсэх юм бол би ахиад л хуурагдана гэдгээ мэдэж байна (Ахиад хуурагдахдаа бэлэн, бас дуртай байх шиг)
Дууны үгийг шүлэглэн орчуулахыг хичээе. Өмнөх дуунуудыг би дуулж болохоор орчуулж байсан, энэ удаад тэгсэнгүй, зүгээр утгаар нь буулгасныг болгооно биз ээ.
Last Christmas
I gave you my heart
But the very next day you gave it away.
This year, to save me from tears
I’ll give it to someone special.
Once bitten and twice shy
I keep my distance
But you still catch my eye.
Tell me, baby,
Do you recognize me?
Well, it’s been a year,
It doesn’t surprise me
(Merry Christmas)
I wrapped it up and sent it
With a note saying, “I love you,”
I meant it
Now I know what a fool I’ve been.
But if you kissed me now
I know you’d fool me again.
A crowded room, friends with tired eyes.
I’m hiding from you, and your soul of ice.
My god I thought you were someone to rely on.
Me? I guess I was a shoulder to cry on.
A face on a lover with a fire in his heart.
A man under cover but you tore me apart
Now I’ve found a real love,
You’ll never fool me again.
Өнгөрсөн Зул сарын баяраар
Зүрхээ би чамд өгсөн
Өглөө нь гэхэд л чи гээж орхисон
Өнөө жил, нулимсаа гамнахын тул
Өөр хүнд би сэтгэлээ зориулах болно
Хаширсан хүн би
Чамаас хол байна
Харин тэгтэл чи,
Харцыг минь татсан хэвээр
Нээрэн, чи минь
Намайг таньж байна уу?
Нэг жил урсан өнгөрч
Гайхах ч юм алга даа
(Зул сарын мэнд!)
Бэлгээ боогоод илгээж билээ
Би чамд хайртай гэж бичиж билээ
Үнэхээр хайртай байсан л юм шүү
Өдгөө бодоход гэнэн ч байж дээ
Ахин чи намайг одоо үнсэх аваас
Аанай л хуурагдаж орхихоо би мэдэж байна.
Өрөө дүүрэн хүн, харц дүүрэн цөхрөл
Өөрөөс чинь,
Өвөл шиг хүйтэн сэтгэлээс чинь нуугднам
Найдаж болох хүн гэж чамайг би бодсон сон
Надаар тэгтэл зүгээр л сэтгэлээ зассан байж
Харцандаа нууцхан хайр, зүрхэндээ битүү галтай сан
Харин чи намайг хөсөр хаяж орхисон сон
Өдгөө би жинхэнэ хайраа олсон
Өөрт чинь ахин хуурагдахгүй ээ.
М.Саруул-Эрдэнэ