Ардчилсан намын 4.11 мэдээллийн цаг эхэллээ. Энэ үеэр тэд "Өрийн дарамтгүй Монгол" үндэсний хөдөлгөөний талаар дараах мэдээллийг өглөө.
Тухайлбал, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөө, улс төрийн хүрээний тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд сөрөг хүчний байр суурийг илэрхийлэх, Монгол Улсын хүн амын амьжиргааны түвшнийг сайжруулах, зээлийн хүүгийн дарамтыг бууруулах, Засгийн газрын өр үлэмж өссөн нөхцөлийг шийдвэрлэх талаар иргэд олон нийтээр хэлэлцүүлэхээр 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт “Өрийн дарамтгүй Монгол" Үндэсний хэлэлцүүлэг өрнөж байгаа юм. Одоогоор 14 аймаг, хоёр дүүрэгт амжилттай хэлэлцэж байгаа аж. Энэ талаар Ардчилсан намын Дэд дарга П.Батчимэг дараах мэдээллийг өглөө.
Төрийн авсан зээл ард түмний нуруун дээр дарамт болж байна
Тэрбээр "АН-аас ӨРИЙН ДАРАМТГҮЙ МОНГОЛ хэлэлцүүлгийг орон даяар эхлүүлж байна. Эдийн засаг сайжирч байна гэж ярьж байгаа боловч ард түмний амьдрал нэн ядуу түвшинд хүрч байгааг Дорнод аймгийн 14 сум, 18 багт ажиллаж, нүдээрээ харлаа. Өрнөөс өр, зээлээс зээлийн хооронд өл залгуулан амьдарч байгаа ард түмнийг хэрхэн сайхан амьдруулах вэ. Гурван жилийн өмнө амьдрал арай дээр байсан. Одоо шал дээр унасан байна.
Иргэдийн өрийн дарамтад орсон шалтгаан бол төрийн данхар бүтэц, их хэмжээний татвар, УИХ, ЗГ-тай шууд холбоотой асуудал.
Ирэх оны төсөв 27 их наядаар тооцогдон яригдаж буй. Төрийн авсан зээл ард түмний нуруун дээр дарамт болж байна" гэсэн юм.
Ядууралд хүргэх үндсэн гол шалтгаан нь өр зээлийн дарамт үндсэн шалтгаан нь болж байна хэмээн Баянгол дүүргийн иргэд үзэж байна
Тэрбээр "Өрийн дарамтгүй Монгол" хэлэлцүүлэгийг зохион байгуулж, 10 мянга гаруй иргэдтэй уулзсан. Баянгол дүүргийн нэг хорооллын дөрөв, таван байрнаас ирсэн санал гэхэд маш олон хуудас байна.
Монголын нийгэм шийдлээ хүлээсэн асуудлаар дүүрсэн байна.
Баянгол дүүргийн Засаг даргыг огцруулаад долоон сар болсон. Одоо засаг даргагүй байгаа. Ядууралд хүргэх үндсэн гол шалтгаан нь өр зээлийн дарамт үндсэн шалтгаан нь болж байна хэмээн Баянгол дүүргийн иргэд үзэж байна" гэв.
Ардчилсан намын 15 дэд даргаар ахлуусан баг энэхүү хэлэлцүүлгийг энэ онд бүх аймагт хэрэгжүүлнэ
Тэрбээр "Өнөөдрийг хүртэл ард түмэндээ энэ их мөнгө юунд зарцуулагдсаныг хэлэх зүрэхгүй, зориггүй хулгайч нар энэ төрийн ордонд байна. 20.3 их наяд буюу 100 сая хонийг хэдхэн хулгайч нар идээд дууслаа. Орон сууцаар тооцон үзвэл 200 мянган орон сууцийг барих энэ их мөнгө хаашаа орсон бэ. Зөвхөн нэг төрийн албан хаагчийн сейф дотор нэг аймгийн нэг жилийн төсөв хээл, хахууль авлига нэрээр байж байдаг. Яаж энэ эх орныг цааш нь хөгж, бид та нарыг игэмжлэгдсэн УИХ-ын гишүүд гэж хэлж чадаж байна аа энэ эрх баригчид, МАН.
Ардчилсан намын зүгээс Монгол Улсын 21 аймаг, есөн дүүрэг "Өрийн дарамтгүй Монгол" үндэсний хэлэлцүүлэгийг эхлүүлсэн.
Энэ хэлэлцүүлэг 14 аймаг, хоёр дүүрэгт амжилттай хэлэлцэж байна. Ардчилсан намын 15 дэд даргаар ахлуусан баг энэхүү хэлэлцүүлгийг энэ онд багтаж, бүх аймагт хэрэгжүүлнэ" гэсэн юм.
Д.Батчулуун