Ардчилсан намын 4.11 мэдээллийн цаг эхэллээ. Энэ үеэр АН-ын ХЭГ-ын дарга Н.Лхагвадорж дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Монголын төр хулгайчдаар дүүрлээ. Хулгайч төрийн албан хаагчид Монгол Улсыг гадаад, дотоодод яаж сүйрүүлж байгааг дэлхий даяараа харж байна. Хулгай хар мөртэй. Нууцад оруулсан нэрийн дор авлига хээл хахууль яаж газар авч байгааг бид харж байна. Монголчууд мартах шахаж байгаа хэд хэдэн тоо баримтуудыг эргэн сануулъя. ЖДҮ-ийн хулгайчид хаана хариуцлага хүлээсэн бэ. 50 тэрбумийн асуудал бий.
Монголчууд анх хэдэн сая төгрөгөөр хулгай ярьдаг байсан бол сүүлдээ хэдэн тэрбумаар ярьдаг болсон. Сүүлийн хоёр гурван жилийн хугацаанд хэдэн их наядаар ярьдаг боллоо. Байнгын төсвөөс авлига хээл хахууль үргэлжилдэг байсан бол Улсын хэдэн жилийн төсвөөр хэсэгхэн хүмүүс хулгай хийдэг нийгмийг бид үзэж байна.
Нүүрсний хулгайн 40 их наяд юу болсон бэ. Яагаад үүнийг ил болгохгүй байгаа юм бэ.
Ковидын төсөвт 20.3 их наяд төгрөгийг төсөвлөсөн байна. Үүний 5.1 их наядыг одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүн байхдаа төсөвлөсөн байна. Үүний дараа Л.Оюун-Эрдэнэ 10 их наядыг ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө гэж төсөвлөсөн. Ардын намын бүлгээс нүүрсний 40 их наядын сонсгол, Ковидын сонсголыг хийх шаардлагуудыг удаа дараа хийх шаардлага тавьсан.
Өнөөдрийг хүртэл ард түмэндээ энэ их мөнгө юунд зарцуулагдсаныг хэлэх зүрэхгүй, зориггүй хулгайч нар энэ төрийн ордонд байна.
20.3 их наяд буюу 100 сая хонийг хэдхэн хулгайч нар идээд дууслаа. Орон сууцаар тооцон үзвэл 200 мянган орон сууцийг барих энэ их мөнгө хаашаа орсон бэ.
Зөвхөн нэг төрийн албан хаагчийн сейф дотор нэг аймгийн нэг жилийн төсөв хээл, хахууль авлига нэрээр байж байдаг.
Яаж энэ эх орныг цааш нь хөгж, бид та нарыг игэмжлэгдсэн УИХ-ын гишүүд гэж хэлж чадаж байна аа энэ эрх баригчид, МАН. Ардчилсан намын зүгээс Монгол Улсын 21 аймаг, есөн дүүрэг "Өрийн дарамтгүй Монгол" үндэсний хэлэлцүүлэгийг эхлүүлсэн. Энэ хэлэлцүүлэг 14 аймаг, хоёр дүүрэгт амжилттай хэлэлцэж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)