Ардчилсан намаас мэдээлэл хийж байна. Энэ үеэр П.Батчимэг үг хэлэв.
Тэрбээр "АН-аас ӨРИЙН ДАРАМТГҮЙ МОНГОЛ хэлэлцүүлгийг орон даяар эхлүүлж байна. Эдийн засаг сайжирч байна гэж ярьж байгаа боловч ард түмний амьдрал нэн ядуу түвшинд хүрч байгааг Дорнод аймгийн 14 сум, 18 багт ажиллаж, нүдээрээ харлаа. Өрнөөс өр, зээлээс зээлийн хооронд өл залгуулан амьдарч байгаа ард түмнийг хэрхэн сайхан амьдруулах вэ. Гурван жилийн өмнө амьдрал арай дээр байсан. Одоо шал дээр унасан байна.
Иргэдийн өрийн дарамтад орсон шалтгаан бол төрийн данхар бүтэц, их хэмжээний татвар, УИХ, ЗГ-тай шууд холбоотой асуудал. Ирэх оны төсөв 27 их наядаар тооцогдон яригдаж буй. Төрийн авсан зээл ард түмний нуруун дээр дарамт болж байна.
Дааж давашгүй олон зээлийг яах вэ. Эзэнгүй орон нутаг л үлдэж байна. Залуус гадаад руу хэн нэгний өрийг дарахаар явж байна. Ажил хийдэг, хүний эрхийг дээдэлдэг АН-ыг ард түмэн хүлээж байна" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (4)